Хунтайж Харри, Меган Маркл нар тэрбум тун вакцины хандивт нэгдэнэ

Сассексийн гүнгийн гэр бүл Global Citizen Live хандивын тоглолтод нэгдэж коронавирусийн эсрэг вакцины тэгш хүртээмжийг хангах зорилгод дуу хоолойгоо хүргэх болсон тухай мэдэгджээ. Ирэх амралтын өдрүүдээр явагдах 24 цагийн цахим тоглолтод хунтайжийн гэр бүлээс гадна BTS, Coldplay хамтлаг, дуучин Андреа Бочелли, Билли Эйлиш, Эд Ширан, Элтон Жон, Хью Жекман, Женнифер Лопез, Кайли Миноуг, Лиззо, Рики Мартин нар оролцох юм. Бүтэн хоногийн хугацаанд цахимаар цацагдах энэхүү хандивын тоглолт нь их долоогийн орнууд болон Европын холбоог коронавирусийн эсрэг вакцины оюуны өмчийн эрхээс татгалзахад түлхэц үзүүлэх зорилготой юм.

Түүнчлэн вакцин хэрэгцээтэй байгаа бүс нутгуудад дор хаяж нэг тэрбум тун хандивлахыг уриалж буй ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)