Литва улс иргэддээ хятад гар утас авахгүй байхыг уриаллаа

Литва улсын батлан хамгаалах яам БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас худалдаж авахгүй байх, нэгэнт авчихсан бол аль болох хурдан солихыг уриалжээ. Тус улсын Кибер аюулгүй байдлын Үндэсний төв БНХАУ-д үйлдвэрлэсэн 5G гар утаснуудад дүн шинжилгээ хийсэн тайланд үндэслэн дээрх уриалгыг гаргасан байна.

Шалгалтаар “Xiaomi” брэндийн гар утсанд үгийн хяналтын программ хангамж суурилуулсан байсан бол “Huawei” брэндийн нэг загвар аюулгүй байдлын алдаатай болох нь батлагдсан байна.

Маргирис Абукевичиус.

Үгийн хяналтын программтай гар утас нь Хонконг, эрх чөлөө, ардчилал, эрх чөлөөт Төвөд, Тайванийн тусгаар тогтнол мандтугай гэх мэт 449 нэр томъёог илрүүлэн таних зориулалттай байсан гэнэ. Европ руу гаргаж байгаа гар утсанд эдгээр программ хангамжийг идэвхгүй болгодог ч хүссэн үедээ алсаас удирдан сэргээх боломжтой байж болзошгүй. Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд ингэж бичсэн байсан бөгөөд “Шинэ хятад утас худалдаж авахгүй байх, аль хэдийн худалдаж авсан бол аль болох хурдан салахыг зөвлөж байна" гэж тус улсын Батлан​​ хамгаалахын дэд сайд Маргирис Абукевичиус мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)