Нийслэлийн 2021 оны төсөвт тодотгол хийх төсөл өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулаа. Энэ үеэр нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт  оруулах төслийг өргөн  барьжээ.  Цар тахлын нөхцөл байдлын улмаас нийслэлийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд  бүрдээгүй, үүнтэй холбоотойгоор  зарим ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх  боломжгүй болж байгаа тул төслийг  богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Засаг дарга Д.Сумъяабазар хүсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)