Хөх хотын төмөр замын орлогч дарга Ван Бин шатахуун ачилтыг яаралтай эхлүүлэхээ илэрхийлжээ

Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных өчигдөр Хөх хотын төмөр замын орлогч дарга Ван Бинтэй шатахууны асуудлаар цахим уулзалт хийжээ. Тодруулбал, шатахууны ачилтыг эхлүүлэх, түргэвчлэх тал дээр анхаарч, дэмжиж ажиллахыг хүссэн байна

Уг хүсэлтийн дагуу Хөх хотын төмөр зам туслахаа илэрхийлж шатахуун нийлүүлэгчтэй хоногийн ачилтын хуваарийг тохиролцон ачилтыг яаралтай эхлүүлэхээ илэрхийлжээ. Түүнчлэн шатахуун ачсан цувааг эхний ээлжинд Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгч байхаар болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. муу милостнйх ах минь яахав дэ бас

    0 0 Хариу бичих