ОХУ-аас шатахуун авах яриа хэлэлцээ энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөл ОХУ-аас яаралтай шатахуун татан авах яриа хэлэлцээ хийхээр энэ сарын 21-нд тус улсыг зорьсон. Тэд "Роснефть" компанийн удирдлагуудтай яриа хэлэлцээ хийж байгаа юм. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд  ОХУ-ын “Роснефть” болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын уулзалтыг энэ сарын 21-25-нд Москва хотноо зохион байгуулж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)