БНХАУ хоёр тэрбум тун вакцин хандивлана

2021 оны төгсгөл гэхэд бусад улс орнуудад хоёр тэрбум тун вакцин нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдлээ. Үүний зэрэгцээ, 100 сая тунг хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж болгон түгээх ажээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы хэлэлцүүлэгт оролцох үеэрээ БНХАУ-ын дарга энэ тухай албан ёсоор зарласан юм.

Есдүгээр сарын 16-ны мэдээллээр Хятадад нэг тэрбум гаруй хүн дархлаажуулалтад бүрэн хамрагдсан дүнтэй байна. Бээжин хотын иргэдийн 97 хувь бүрэн тун авсан бол  Шанхай, Тэньжинд вакцинжуулалт 80 хувьд дөхөж явна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)