Дампуурч буй “Evangrande” компанийн хувьцаа огцом өсжээ

БНХАУ-ын “Evangrande” компанийн хувьцааны үнэ  өчигдөр Хонконгийн бирж дээр огцом өсжээ. Сүүлийн үед алдагдалтай ажиллаж, хувьцааных нь ханш ихэд унаад байсан тус компанийн хувьд энэ нь тун баяртай үйл явдал болсон байна. Тэр тусмаа гадаад улсуудад гаргасан бондын хүү 83.5 сая ам.долларыг төлөх хугацаа тулчихаад байх үед /төлбөрийг пүрэв гаригт буюу өнөөдөр хийх ёстой/ ханш огцом өссөн нь бүр ч азтай хэрэг болжээ. Гэхдээ өчигдрийн өсөлтийг аз гэхээс илүү ухаалаг ажиллагаа гэж хэлбэл илүү тохирно. Тус компани дотоодын хувьцаа эзэмшигчидтэйгээ тодорхой нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ. Хувьцааны ханш өчигдөр 20, өнөөдөр 10 хувиар өссөн байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг энэ том компани дампуурвал БНХАУ-ын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж, цаашлаад гадаад улсын хувьд ч хохирол үүсгэх магадлалтай гэж шинжээчид анхааруулж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)