Эндрью Уиггинс вакцин тариулахаас татгалзжээ

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны “Голден стэйт уорриорз” багийн удирдлагууд довтлогч Эндрью Уиггинсээс болоод тайван бус байгаа гэнэ. Эндрью Уиггинс өнөөдрийг хүртэл ковид19 өвчний вакцин хийлгээгүй байгаа бөгөөд үүнээс болоод талбайдаа хийх тоглолтуудад оролцож чадахгүй нөхцөл үүссэн учир багийнхан нь ийн “зовж” байгаа юмсанж.

Сан Францискогийн эрх баригчид саяхан битүү талбайд зохион байгуулаглдаж байгаа спортын тэмцээн уралдаанд оролцох тамирчид вакцинд бүрэн хамрагдсан байх ёстой гэсэн журам гаргасан. Гэхдээ энэ журам нь зөвхөн орон нутгийн багуудад хамаатай, зочилж ирэх багуудад хамаарахгүй аж. Э.Уиггинс вакцин тариулахгүй байгаа нь түүний шашны итгэл үнэмшилтэй холбоотой гэжээ. Тиймээс түүнд вакцин тарихын тулд ҮСБХ ямар нэгэн байдлаар шахалт үзүүлэх ёстой гэсэн агуулга бүхий нийтлэл “San Francisco Chronicle” сонинд гараад амжжээ. Э.Уиггинс хэрвээ шашиндаа үнэнч байж, вакцинд хамрагдахгүй бол тоглолтод оролцож чадахгүй. Улмаар гэрээнийхээ дагуу өнжсөн тоглолт бүртээ 360 000 ам.долларын төлбөрт унах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)