2022 оны өнгө: Bright Skies

Bright Skies буюу тэнгэрийн хөх саарал өнгийг 2022 оны гол төрхөөр тодруулжээ. Будаг үйлдвэрлэгч Dulux компанийн тодорхойлсоноор энэ өнгө нь бүхнийг шинээр эхлэх өөдрөг эрмэлзэлийг төрүүлдэг аж. Мөн тэнгэрийн хөх саарал өнгө нь илүүтэй байгалийн амьд шинж чанартай гэжээ.

Dulux компанийн Британийн салбарын тэргүүн Марианн Шилингфордын хэлснээр дэлхий ертөнц хэвийн амьдралдаа буцан орохоор тэмүүлж буй энэ үед хүмүүст эрх  чөлөө,  урам хүслийг мэдрүүлэхийн тулд энэ өнгийг сонгосон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)