Тарвага агнасан иргэдээр 23 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтуудыг сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран 7-11 сар хүртэл хугацаанд зохион байгуулж байгаа талаар албаныхан мэдээллээ. Тэгвэл тус шалгалтын хүрээнд хэд хэдэн хууль бус зөрчлийг илрүүлжээ.         

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн зөрчлийг тогтоосон байна. 

Нийт 26 зөрчлийг илрүүлж, холбогдох 24 иргэнд нийт гурван сая 570 мянган төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 23 сая 576 мянган төгрөгийг нөхөн төлүүлжээ. Түүнчлэн 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. torguuli n baga yum bnshd

    1 0 Хариу бичих