Чөлөөт бөх: Залуучуудын ДАШТ-ий медальтнуудад нэг удаагийн мөнгөн шагнал олгоно

ОХУ-ын Уфа хотод болсон залуучуудын ДАШТ-д манай залуу бөхчүүд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл Засгийн газрын тогтоолын дагуу дээрх амжилтыг гаргасан тамирчин дасгалжуулагчдад нэг удаагийн мөнгөн шагнал олгох болсон талаар МЧБХ-ноос мэдээллээ. Тодруулбал, мөнгөн медаль хүртсэн Б.Энхзул, хүрэл медаль хүртсэн М.Мөнхгэрэл болон тэдний дасгалжуулагч Т.Сүхбаатар, П.Чулуунбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор болсон байна. Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд сонирхогчдын спортын төрлөөр оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг Засгийн газраас мөнгөн шагналаар шагнаж урамшуулах харилцааг  Засгийн газрын 2013 оны 41 дүгээр тогтоолоор зохицуулдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)