ОХУ-аас энэ сард 1500 тонн шатахуун авахаар болжээ

Манай улс сард 38-40 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэн хувийг нь БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ манай улсад сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ92 шатахуун нийлүүлнэ гэсэн гэрээтэй ажээ. Гэвч энэ сард долоон мянга 400 тонноос илүү шатахуун өгч чадахгүй гэдгээ энэ сарын 20-нд мэдэгдсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээр энэ сарын 21-нд тус улсын зорьсон юм. Ажлын хэсгийн уулзалт амжилттай болж байгаа бололтой. 

УИХ-ын гишүүн асан О.Содбилэг цахим хуудсаараа "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо" гэж мэдээллээ. Тэрээр "Петровис"-ыг төлөөлөн ажлын хэсэгт багтсан бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. 30. 40 хоногийн нөөцтэй л гээд хуцацгаагаад байдаг ...ихдээ 7 хоногийн нөөцтэй байдаг юм бишүү...нөөцлөл,тоо хэмжээгээ худлаа шаагаад л байчих хэрэгтэй...

    0 0 Хариу бичих
    • хөл хориогоор шатахууны борлуулалт байхгүй, орлогожиж чадаагүй. авах мөнгөгүй болсон. за тэр ч яахав. оху дотоод асуудал сибирээ манайд түр өгч байж шийдэх юмуу? эсвэл бүр өгөх үү.

      0 0
  2. жаахан ч гэсэн үнэн ярьж эхэлмээр юм

    0 0 Хариу бичих
    • бүгдээрээ үнэн ярьдаг болтугай гээд торт лаа асааж үлээгээд ерөөчихмөөр

      0 0
    • оху галзуу их экспортлоод хомсдол үүссэн гэх. гэтэл экспорт нь тэг зогслоо гэж байна шдээ лалруудаа. ядаргаатай худалчууд.

      0 0
  3. яг хэлсэн ярьсандаа 10р сардаа л өгөх юм байна.

    0 0 Хариу бичих