Г.Ёндон: Нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-БНХАУ-аас шатахуун орж ирэх хугацааг 3-7 хоног гэж өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн. Тэгэхээр одоо 3-5 хоногийн дараа шатахуун ирнэ гэсэн хүлээлттэй байна?

-Хөх хотын төмөр замын өртөөн дээрээс хөдөлснөөс хойш 5-7 хоногийн дараа шатахуун ирэхээр тооцоолсон. Уг нь Хөх хотоос наашаа хөдлөөд 10-14 хоногийн дараа ирдэг. Энэ хугацааг богиносгох тал дээр анхаарч ажиллаж байна. Засгийн газрын зүгээс арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Улмаар Хятадын төмөр замын талаас нефтийн бүтээгдэхүүнийг ачих вагоныг тавихаар болсон. Мөн өдөрт 24 вагоныг буцааж гаргах албан бичгийг "Улаанбаатар төмөр зам"-аас Хятадын төмөр зам руу явуулсан.

-Тэгэхээр цаашдаа хэдий хугацаанд ийм байдалтай байх вэ?

-Вагон хэзээ тавигдах талаар өнөөдөр (өчигдөр) 18.30 цагаас ажлын хэсэг цахимаар хуралдана.

-Хэдий хэмжээний шатахуун орж ирэх вэ?

-Эхний ээлжид 10 мянган тонн буюу 200 вагон шатахуун орж ирнэ. Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр төлбөр тооцоо хийгдээд, гэрээ баталгаажсан. Нийтдээ 43340 тонн нефтийн бүтээгдэхүүн орж ирэхээр болсон. 3300 нь АИ92 бензин. Үүнийхээ 10 мянган тонныг эхний ээлжид авахаар ажиллаж байна.

-Дахиад тасалдал үүсэх үү?

-Дахин тасалдал үүсгэхгүй. Үлдсэн бага хэмжээний шатахуунаа аль болох олон хэрэглэгчид хуваарилах зорилгоор хязгаарлалттай ажиллаж байна. Түүнчлэн эмнэлэг, цагдаа, Онцгой байдлыг машинуудад үйлчлэх тусгай таван ШТС бэлтгэсэн.

-ШТС-үүд карттай байхыг шаардах зэргээр ашиг сонирхлын зөрчил гаргаж байна. Үүнд хяналт тавих боломжтой юу?

-Бидний зүгээс аль болох олон хэрэглэгчид шатахуун өг гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ ШТС болгоны шатахууны үлдэгдэл харилцан адилгүй байгаа. Урдаас шатахуун орж иртэл хязгаарлалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Одоо хэчнээн хоногийн нөөцтэй байна?

-Өчигдөр ААН-үүдтэй ярилцахад 10 дугаар сарын 1-10-ныг хүргэх боломжтой байна гэсэн. Орон нутгийн нөөцүүд хангалттай байгаа. Тиймээс нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирэх арга хэмжээ авна. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх гэж найдаж байна.

-Шатахуун ирэхээр хуваарилалтаа хэрхэн хийх вэ?

-Эхний ээлжид төлбөр төлсөн таван компани шатахуунаа авна. Гэхдээ ААН-үүдийн хооронд зохицуулалт хийнэ.

-Дараагийн ээлжийн шатахуун нь хэзээ наашаа ачигдах бол?

-Хоёр хоногт 48 вагон орж ирэх хуваариар явна. Энэ нь дунджаар 1000 орчим тонн. Дунд нь тасалдал үүсгэхгүй байх тал дээр бүх арга хэмжээг авч ажиллана.

-ОХУ-ын талаас ямар сурагтай байна?  

-Яг одоо "Роснефть" компанийн дэд захиралтай манай талын хүмүүс уулзаж байгаа. Би ОХУ-ын Элчин сайдтай байнгын холбоотой байгаа. Өчигдөр ОХУ-ын Элчин сайд “Маргааш та бүхэн "Роснефть" компаниас таатай мэдээ авна” гэж хэлсэн. Тиймээс эерэг хүлээлттэй байна.

-Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлаас ямар сургамж авсан бэ?

-Хомстол гэдэг бол үнээс илүү тулгамдсан асуудал. Тиймээс урт хугацааны арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.

-Засгийн газрын зүгээс алдаа гаргасан алба хаагчид хариуцлага тооцох үүрэг өгсөн байх аа?

-Хаана ямар алдаа гарсан гэдгийг судалж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Холбогдох хүмүүст хариуцлага тооцсоныхоо дараа Ерөнхий сайдад тайлагнана.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Ажлаа мэддэг үү гэдэг нь энэ байдлаар харагдаад байгаа юм биш үү.

    0 0 Хариу бичих
  2. Ёндон сайдыг ажлаа мэддэг мэргэжлийн хүн гэж яамныхан ярьдаг. Хэдэн идэж ууж сурсан гайнууд л муулж суудаг гэсээн.

    0 0 Хариу бичих
  3. za shaaldaa yandan min

    0 0 Хариу бичих
  4. Хөдөөнөөс шатахуун татна гэж юу гэсэн үг вэ? Хөдөө ургац хураалтын ажил ид өрнөж байна!.харин Орос.Хятад хоёрын сэтгэл мэдэж дээ.өөр хэлэх үг алга

    0 0 Хариу бичих
    • Хөдөөгийн ажил өрнөж байхад бензинийг нь татаж хотын олз хайж хүн зөөдөг машиныг хөдөлгөж болохгүй байх.

      0 0
  5. Нёфтын компануудад давуу эрх олгож намын хандив авдаг ард түмнээ шулдаг систёмийг өөрчил. Оросын 100 колонк оруулах. Жижиг нёфтийн үйлдвэр барих зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Олон арга нэвтэрүүлэх хэрэштэй.

    0 0 Хариу бичих
    • Хэдэн жил ч болсон гадны хараат л байна. Өөрсдөө л барий

      0 0
  6. Хаана яаж хариуцлага алдсанаа ч мэдэхгүй. Бензины хангалт яаж явдагийг ч огт мэддэгүй сайд байна. Судлана гэнэ дээ

    0 1 Хариу бичих
  7. Ацаараа цахим хурал хийх гээд байгаа юм,газар дээр нь очоод шуурхай хийгээч

    1 1 Хариу бичих
  8. Balinguudaa avaach ee Huukee. Danknaas ehleed

    0 1 Хариу бичих
  9. Ажлаа хийж чадахгүй, авлига авахаас өөрийг мэддэггүй эдгээр дарганцруудыг огцруулая.

    0 1 Хариу бичих
  10. Эрхэм сайд ард түмнээ хүндлээд жаахан багцаатай, тодорхой, үнэн зөв, хүний итгэл төрөхүйц ярьж баймаар юм. Энэ тал дээрээ үнэхээр дутагдалтай хүн юм. Менежмент султай хүн юм. Өөрт тань худлаа мэдээлэл байнга өгдөг хүмүүстээ хариуцлага тооцоо. Наад хэдэн нефтийн компаниудтайгаа нэг кармаанд орчихсон албатуудтайгаа хариуцлага тооц. Ард түмнээ туйлдуулж, доромжилж байж шатахууны үнийг албаар нэмэгдүүлэх сэтгэлзүйн бэлтгэлийг нь хангана гэдэг ямар нийгмийн арга бэ гэдгээ сайн бод.

    0 1 Хариу бичих
  11. Эмгэн ч ингэж хуваарилж чадна.

    1 1 Хариу бичих
    • За манайханыг мэдэхгүй биш.

      0 0