Хойд Америкаас 23 000 жилийн тэртээх хүний ул мөр илрүүллээ

АНУ-ын Геологийн судалгааны багийнхан Хойд Америк дахь хамгийн эртний хүний ул мөрийг илрүүлжээ. Нью Мексико дахь Цагаан элсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн хөрсний судалгаагаар хүүхэд өсвөр насныхан голдуу олон арван хүний мөр илрүүлсэн бөгөөд ойролцоогоор 21-23 мянган жилийн настай гэж тооцоолж буй. Үүнээс өмнө ойролцоогоор 11-13 мянган жилийн өмнө Америк тивд анхны хүн суурьшсан гэж үздэг байсан юм. Тэгэхээр шинэ баримт археологийн судалгааг даруй 7000 жилээр урагшлуулсан нээлт болж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаө

    0 0 Хариу бичих