Эльбрусийн оргилд гурван уулчин амиа алджээ

Кавказын уулсын оргилд авирч байсан уулчид цасанд боогдон тусламж хүссэн тухай ОХУ-ын Онцгой байдлын албанаас мэдээлжээ. Эльбрус ууланд 5400 метрийн өндөрт гараад байсан уулчид цасан шуурганд төөрч, хөл гараа хөлдөөн цаашид авирлтаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Нийтдээ 19 уулчин явснаас 14 хүнийг эсэн мэнд олоод байна. 

"14 хүнийг эсэн мэнд олсон. Аврагчид тэднийг уулнаас буулгаж байна. Бүгд гэмтэж бэртсэн байдалтай байгаа. Дахин хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна" хэмээн Кабардино-Балкар дахь Онцгой байдлын яамны дарга Михаил Надежин ТАСС-ийн сурвалжлагчид ярилаа. Нас барагсдын тоо гурав болсон гэж мэдээлж буй ч дээрх хоёр хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.

ОХУ-ын 11 мужаас авиралтанд ирсэн уулчид дийлэнх нь 30-аас доош насны туршлагагүй хүмүүс байжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)