Хараат байдлаас гарах уу, шатахуунаа аваад хараат хэвээрээ үлдэх үү

ОХУ шатахууны цоргоо түр хааж, Монголд хомсдол үүсгээд байгаа билээ. Оросууд өөрсдөө нийлүүлэлт хийгээгүй учраас манайхтай харьцдаг газрын тос боловсруулах үйлдвэр засварт орсон хэмээн тайлбарлаж буй. Нэг талаар энэ бодитой шалтгаан мөн үү гэвэл мөн. “Роснефть”-ийн эзэмшлийн Ангарск, Комсомольскийн ГТБҮ энэ сард, Рязанийн НБҮ ирэх сард засварт орох бол “Газпром”-ын мэдэлд байдаг Астраханийн ГТБҮ, “Газпром нефть”-ийн эзэмшлийн Омскийн ГТБҮ, ЛУКОЙЛ-ын эзэмшлийн Нижегород, Ухтинскийн ГТБҮ, ТАИФ холдингийн эзэмшлийн “Татнефть” ГТБҮ ар, араасаа засварт орохоор хүлээгдэж, цаашид нийлүүлэлт буурах нь тодорхой болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Аи-95 маркийн шатахууны ханш түүхэн дээд хэмжээнд хүртэл буюу нэг тонн нь 60180 рубль /Монгол төгрөгөөр нэг литр нь 2407/ болтлоо өсөөд байна.     

Тэгэхээр, хэрвээ “Үйлдвэр засвартай” гэдэг шалтгаанд итгэх юм бол бид эндээ яаж ийж дасан зохицоод засварыг нь дуустал хүлээхээс өөр мэхгүй. Машинаасаа нэг хэсэг холдох нь өөрөөр амьдрах шинэ, шинэ нээлт хийх боломж ч байж мэднэ.

Гэтэл баруун гурван аймгийг буюу Ховд, Увс, Баян-Өлгийг эрчим хүчээр хангахаа зогсоосон нь нөхцөл байдлыг өөрөөр харахад хүргэлээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын тендерийн гүйцэтгэгч тодорсонтой холбоотой байж болзошгүй гэж хардахад хүргэв. Ингэж хардах нэг бус үндэслэл байна.

Нэгдүгээрт, Монголын шатахууны импорт ОХУ-ын шатахууны экспортын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг. Олон улсын гэрээ гэж хүндэтгээд нийлүүлэлтээ хэвийн явуулах боломж байсан. Адаглаад засварт орно гэдгээ урьдаас сануулах боломж байсаар атал гэнэт “Нийлүүлэх боломжгүй” гэсэн нь хачин.

Хоёрдугаарт, шатахуунтай ямар ч хамаагүй байтал баруун гурван аймгийг эрчим хүчээр хангахаа зогсоосон нь жирийн давхцал гэхээсээ илүү шалтгаан гэж харагдаж байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцал хэмээх газар Ховд гол дээр баригдах гэж буй Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын тендерийн ялагч энэ сарын 17-нд тодорсон, Г.Ёндон сайдын хэлснээр ОХУ захиалсан шатахууныг чинь өгч чадахгүй гэдгээ 20-ны өдөр хэлсэн.

Хэрвээ ОХУ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд ингэж реакцлаж байгаа бол энэ нь давралаас өөр юу ч биш юм.  

ЗХУ задарч, тусгаар улсууд болсны дараа ОХУ хил дамжиж урсдаг гол мөрөн, усны нөөцийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудтай байгуулж эхэлсэн байдаг. Гэтэл манайх ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаагүй мөртлөө 1995 онд ийм гэрээ байгуулж орхисон нь Шүрэн, Эгийн голын УЦС-ын төсөлд хөндлөнгөөс оролцох, саад учруулах боломжийг оросуудад олгож, улсын эрх ашиг хохирсныг бид мэдэж байгаа. УЦС цаанаа эрчим хүчнээс гадна ус гэсэн том агуулгатай. Монголчууд Хэрлэн говь төслөөс эхлээд ихээр хохирсон бөгөөд үүнд хувь нэмэр оруулсан дотоодын нэр бүхий улстөрчид ч бий. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн УЦС Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савд багтдаг Ховд гол дээр баригдах болохоор ОХУ-д ямар ч хамаагүй. Хэрвээ энэ асуудлаар оросууд реакцалж байгаа бол цэвэр даварсан хэрэг гэдгээ дахиад тайлбарлая.   

Монголчууд бид хоёр хөрштэйгөө тэнцвэр барьж байж аюулгүй байдлаа сахина гэдэг бол хэнд ч тодорхой зүйл. Тиймдээ ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эхлээд хоёр хөршийн талаар (3.1.1.4), дараа нь гуравдагч улсуудын талаар (3.1.1.5) оруулсан байдаг. 

УИХ-аас 2010 онд баталсан Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-т “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Ингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ” гэж заажээ. Яагаад зүгээр “Тэнцвэртэй” гэлгүй “Бүхэлдээ” гэдэг үг нэмж оруулаа вэ. 

Яагаад гэвэл тэнцвэртэй харилцаа гэдэг нь бүх юмандаа хоёр хөршийг 50, 50 хувь оролцуулна гэсэн үг биш юм. Их гүрнүүд угаас жижиг үндэстнийг ямар нэг юмаар нь 100 хувь атгаж байж тайван байдаг жамтай. Тэр утгаараа Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, түүхий эдийн экспорт тал дээр БНХАУ, газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүчний тал дээр ОХУ-аас бүрэн хамааралтай.

Салбар бүр нэг улсаас бүрэн буюу бараг 100 хувь хараат боловч бүхэлд нь харвал тэнцвэртэй л байна. Харин, тэнцвэрт байдлыг хангаж байгаа салбарт хөршүүдийн өрсөлдөөн үүсвэл /Жишээ нь, ОХУ бидэнд өргөн хэрэглээний бараа нийлүүлж, түүхий эд худалдаж авах, эсвэл БНХАУ эрчим хүчний салбарт орж ирэх үед/ Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа алдагдаж эхэлнэ гэж үздэг. Гэтэл Эрдэнэбүрэнгийн УЦС 100 хувь Монголын төсөл шүү дээ. ОХУ-ын хувьд газрын тос, эрчим хүч дээр монголчууд биеэ даах нь мөн л эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг бололтой.

Нэгэнтээ ОХУ ингэж харж байгаа бол бид ГТБҮ-ийн бүтээн байгуулалтаа хурдлуулж, дараа, дараагийн Эрдэнэбүрэнг барьж байгуулан хамаарлаасаа нэн даруй гарахаар шуурхайлахаас өөр яах билээ. Газрын тостой, нүүрстэй, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтөй улс хэзээ нэгэн цагт зориглоод нөхцөл байдлаа өөрчлөх гэж оролдох нь зайлшгүй л байсан. Ус уу, шатахуун уу, маргаашийн өөр үү, өнөөдрийн уушги уу гэсэн тэмцэл явагдаж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Orsiig haraal idegdee. Bid nariin yumiig shiideed sdanuud. Ymr Communists ied ni puppet ni bga bish. Sdanuudaa Buriadaa erguulj awna shu hahah

    2 0 Хариу бичих
  3. БОДООД БАЙХ ЮУ БАЙНАА ХОЙД СОЛОНГОС ШИГ АМЬДРАХ УУ ОЛОН ТАЛТ ХАРИЛЦААТАЙ АМИДРАХ УУ АЛЬ НЬ ЗҮГЭЭР ВЭ.АЙН МАЛУУДАА

    0 0 Хариу бичих
    • Ai medehgui oros hyatad 2 iiin kukla um bishuu mongol chini

      1 0
  4. Tsahilgaan mashin unatsgaayoooo

    0 0 Хариу бичих
  5. Yaadagch bsan hamaagui guriij baigaad neftiin uildver, usan tsahilgaan stants 2-oo barij ashiglaltand oruulah heregtei. Tegehgui bol Orosuud yum l bolvol ingej haaj booj daramtalsaar baih bolno

    3 0 Хариу бичих
    • ugaasaa l 2tom gurnii bodlogo yaj mongoliig sul doroi bailgah ve !!!oorsdoosoo hamaaraltai amidriulah ni tedend ashigtai bgaa bolood ingej haaj booj bhgui yu,hurdan uildveruudee ashiglaltand oruulah heregtei

      0 0
    • Tiim shuu jijig ulsiin zoblon doo

      0 0
  6. түүхий эдээ түүхийгээр нь гаргаад буцааж бадар барьж байгаа юм шиг царай алдацгаагаад гэцүүтэйм бээ яасан

    0 0 Хариу бичих
  7. Ah nar 2 gej heden elii hugshund orosig shutsen zunuguud balai nar orost ochij amidraarai

    1 0 Хариу бичих
  8. Нүдээ олсон нийтлэл байна. Бид яг энэ сэдэв, энэ хямралтай асуудлаар улсаараа хэлэлцэж цаашид ийм байдал үүсэхэд бэлэн байх шийдэл ярих цаг болсон. Аль юм болгон цацагт хяруул шиг аюул ирэхэд элсэнд толгойгоо нуух вэ.

    3 0 Хариу бичих
  9. Уранаа олборлоод цөмийн цахилгаан станц баръя

    4 0 Хариу бичих
    • Neft nuurs 2 hezeee ch chuluu shuu hogjiltei ornuudiin holiin chigchii huruund ch hurehguin baij tedniig duuraij eko yarih tsag yagaa ch ugui shuu

      0 0
  10. Оросууд бас л хогийн шаарнууд юмаа. Монголчуудыг юман чинээ бодохгүй түлш экспортоо зогсоочихдог. Пидоры

    5 0 Хариу бичих
  11. Шар хятадууд гэж үнэндээ

    0 0 Хариу бичих
  12. Хөрш нь ямарч хамааралгүй бие даасан эдийн засагтай болоход яаж дуртай байхав мэдээж янз бүрийн аргаар хямраах гэж үзэх нь тодорхой харин ийм үед Монголчууд эв эеэ хичээж даваад гарах хэрэгтэй

    5 0 Хариу бичих
  13. Та нарын хайрт долоогоод байдаг ах нар чин 1 иймэрхүү, тэд манай дотоодын талибануудыг санхүүжүүлдэг гэж би хувьдаа харддаг

    10 0 Хариу бичих
  14. бүх л юмаа өөрсдөө л хийдэг болох нь хамгийн зөв зам байх даа, тэгж чадвал манай улсын эдийг засаг ч сайжрана, бас ажилгүй хүмүүс ч гэж байхгүй болно

    4 0 Хариу бичих