Цэцийн дарга Н.Чинбат Европын зөвлөлийн Венецийн комиссын хуралд оролцжээ

Европын зөвлөлийн Венецийн комиссоос Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн асуудлаарх хамтарсан зөвлөлийн 19 дүгээр цахим хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хуралд тус комиссын гишүүн  40 орчим улсын Үндсэн хуулийн шүүхийн болон Үндсэн хуулийн хяналтын шүүхийн зарим олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Цахим хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувьд хүндэт зочноор уригдан оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга  Н.Чинбат “Бид Нийгэмлэгийг даргалах хугацаандаа нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээг тэлж, Үндсэн хуулиа хамгаалах эрхэм чиг үүргээ биелүүлэхийн төлөө илүү олон гишүүнтэй болгоход дэмжлэг үзүүлж, олон улсын бусад байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг  өргөжүүлэн, нийгэмлэгийн нэр хүндийг өсгөхөд бүх хүчин чармайлтаа дайчлан  ажиллана” гэжээ.

Венецийн комисс нь нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Европын зөвлөлийн дэргэд Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар зөвлөх эрхтэйгээр “Эрх зүйд үндэслэсэн ардчиллын төлөө” уриан дор ажилладаг байгууллага юм. Тус байгууллагад 60 улс  гишүүнээр нь ажиллаж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)