Польш Улс Беларусийн хил дээр 250 танк байрлуулна

Польшийн эрх баригчид АНУ-аас худалдан авах 250 ширхэг Abrams танкаа зүүн хил дээр байрлуулна гэж тус орны Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак мэдэгдлээ.

Польш АНУ-аас 250 танк худалдан авах гэж байгаа нь өнгөрсөн долоодугаар сард тодорхой болсон юм. Тухайн үед, Ерөнхий сайдын орлогч Ярослав Качиньский, M1A2 Abrams SEPv3 танк авах талаар АНУ-тай гэрээ хэлэлцээр хийгдэж буй талаар өгүүлсэн юм.

M1A2 SEP v3  хувилбар нь Abrams танкны хамгийн сүүлчийн сайжруулсан загвар бөгөөд үйлдвэрийн дамжлагад 2017 онд тавигджээ.  Өмнөх үеийнхээс нь танкны цахим тоноглолыг шинэчилж, хуягийг нь бэхэлснээр өөр.  Мөн туслах хөдөлгүүрөөр тоногложээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)