Сүүлийн хоногт 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн амиа алджээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ ирүүллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2612 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын 1292 нь нийслэл Улаанбаатар хотод, орон нутагт 1320 тохиолдол бүртгэгдлээ.

22 305 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 4245 нь хүүхэд, 1432 жирэмсэн эх байна.

Өнгөрсөн хоногт 41-80 насны 12 иргэн халдварын хүндрэлээр амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)