Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлж байна

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцаж буй сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаа улсын хэмжээнд эхэлжээ. Судалгаанд төрийн өмчийн 325 сургуулийн 1404 бүлгийн 24000 сурагчийг хамруулах юм байна. Судалгаа энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд нэг сарын турш үргэлжлэх ажээ.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ хүүхдийн хөгжлийг “Бие бялдар”, “Танин мэдэхүй”, “Нийгэмшихүй” гэсэн гурван чиглэлээр судалж байна. Энэхүү судалгаа нь багш хүүхэд нэг бүрийг таних, ялгаатай байдлыг илрүүлэх, цаашид сургалтын үйл ажиллагааг хэрхэн удирдан чиглүүлэх арга барилаа тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Энэ судалгааны үр дүнд үндэслэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, үйлчилгээний чанарыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөлтийн чиглэлийг тогтоохоор төлөвлөсөн байна. Ирэх жилээс нэгдүгээр ангийн бүх сурагчдыг хамруулах бол цаашид тав, ес, 12 дугаар ангиудад нь дахин тухайн хүүхдийг үнэлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. багш нарын ажлыг зүгээр хийлгээчээ! Тэртээ тэргүй ачаалал ихтэй хүмүүсийн цааснб ажлаар бүү дар! Наад судалгааг чинь зөв хийгээд, гарсн үр дүнд анализ зөв хийгээд амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг худлаа!!! Нэг ангид 50-60 хүүхэд байхад яаж тулж ажиллах вэ?

    0 0 Хариу бичих