НИТХ энэ сарын 30-нд хуралдаж төсвийн тодотголоо хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр нийслэлийн 2020 оны төсвийн гүйтцэтгэл батлах тухай, 2021 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг НИТХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох асуудлыг хэлэлцжээ. Улмаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 30, ирэх аравдугаар сарын 7-нд хийхээр товлосон байна. 

Коронавируст цар тахлын улмаас улс, нийслэл, аж ахуйн нэгж, өрхийн эдийн засагт сүүлийн хоёр жилийн хугацаанд хүндрэл үүсээд буй. Нийслэл хотын төсвийн 80 гаруй хувь нь татвараас бүрддэг бөгөөд цар тахлаас сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд өнгөрсөн жилүүдэд татварын хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг зохицуулалт хийснээр хотын 2020, 2021 оны төсөв тасраад байна.

Мөн УИХ өнгөрсөн долоодугаар сард улсын төсвийг тодотгосон. Тиймээс НИТХ-аас нийслэлийн 2021 оны төсвийг тодотгох шаардлага үүсэж байгаа юм. Нийслэлийн 2021 оны төсвийн тодотголын төсөлд тэвчиж болох зардлыг танаж, зарим ажлын зардлыг нэн тулгамдаж буй ажилд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төвлөсөн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн танилцуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хэцүү үед бүсээ чангалаа. Эндээс идэж уух юм горьдсоны гарз.

    0 0 Хариу бичих