Беларусь-Польшийн хил дээр цагаачид осгож үхэж байна

Беларусьчууд хөрш зэргэлдээ Польш улс руу дүрвэж байна. Эдгээр дүрвэгсдийн ихэнх нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд А.Лукашенког эсэргүүцэн “чанга” дуугарсан хүмүүс байгаа бөгөөд Афганистанаас Беларусьт очсон, одоо Европын холбоо руу гарах гарц хаагдах вий гэж хаширласандаа хил давахаар яаравчилсан дүрвэгчид ч байна. Харамсалтай нь Польш, Беларусийн хилийн орчмоор байрлаж буй дүрвэгсдийн орчин нөхцөл тааруухан байгаа бөгөөд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор осгож нас барах тохиолдол гарах болжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

Тус агентлагийн сурвалжлагчид дүрвэгсдийн байрлаж байгаа газар очиход хүйтэн цаг агаараас болоод дөрвөн хүн осгож нас барсан нөхцөл байдалтай байсан гэнэ.   

Беларусиас ирсэн дүрвэгчдийн нэг нь сурвалжлагчид “Беларусь бол миний төрөлх эх орон. Гэхдээ би явмаар байна” хэмээн ярилцлага өгчээ.

А.Лукашенко Европын холбооны улс дүрвэгсдийг зэвсэг болгон ашиглаж байна хэмээн буруутгасан бол Польш улс мөн тусламжийн ажилчин, сэтгүүлчийг цагаачдын байгаа хилийн бүс рүү орохыг хориглоод байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Путлярын боовны үс Лукашенок ард түмнээ тамлаж байна даа. Улаан коммунистууд

    1 0 Хариу бичих
    • Битгий солиор. Бид тэнгэр заяат хүмүүс. Эх орэоо бүү доош хий.

      0 0
    • чамд ямар хамаа байна Хорвоогийн хамгийн ядуу, гуйлгачин улсын нохойноос доор иргэн минь

      1 1