Бокс: Х.Энхмандах, Х.Энх-Амар нар өнөө орой мөнгөн медалийн төлөө тулалдана

ОХУ-д болж буй армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд өнөө орой болно. Манай улсаас 52 кг-ын жинд ОУХМ Х.Энхмандах, 57 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар нар тулалдах юм. Манай хоёр тамирчин өмнөх даваанд Азербайжан, Замбийн тамирчдыг тус, тус ялж хагас шигшээд үлдсэн.

Өчигдөр явагдсан эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтоос 57 кг-ын жинд оролцсон ОУХМ Т.Болортуул Беларусийн Галина Бруевичийг ялан аваргын төлөө тулалдах эрхээ аваад байгаа билээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)