Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

2021 оны есдүгээр сарын 23-ны байдлаар шахмал түлшний 56 тонн нөөцтэй байна. Өмнө онд шахмал түлшний 80 орчим тоннын нөөцтэй байсан юм. Өмнө онтой харьцуулахад түлшний нөөц бага байгаа ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж,  2020 оны нөөцийн хэмжээнд хүргэнэ гэж нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Мөн тэрээр дөрөвдүгээр сард баруун үйлдвэрийг нүүлгэх тогтоол гарсантай холбоотойгоор түлшний нөөц багассан гэсэн юм. Энэ жил нийслэлд 600 цэгээр шахмал түлш худаалах юм. Зургаан дүүрэгт 5600 орчим ажилтанг бэлтгэж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувь хангагдсан байна. Энэ жил дулаан хангамжийн системийн 998 арга хэмжээ төлөвлөсөн. Тухайлбал Баянгол дүүргийн 5,6 дугаар хороонд 1997 онд Дани улсын санхүүжилтээр хийгдсэн ашиглалтын хугацаа дууссан 3.3 километр урттай шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр зассан юм. Өнөөдрийн байдлаар 72 орон сууцны 9043 өрх айл 40 аан байгууллага бүгд халуун ус, дулаанд холбогдсон гэж мэдээллээ. Одоогоор энэ хэсэгт хоёр байрны 83 өрх хэрэглээний халуун усгүй байгаа аж. Өчигдөр ачаа буусан учраас засварын ажил үргэлжлээд явж байна, есдүгээр сарын 28-нд халуун ус өгнө гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)