Тува улсын ХАА-н сайд асан Юрий Тыт-оол эхнэрээ хөнөөжээ

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Тува улсын Хөдөө аж ахуйн сайд асан Юрий Тыт-оолыг эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа тухай «Подъем» хэвлэл дамжууллаа.

Толгойдоо ил шархтай эмэгтэйн цогцос Тыт-оолын гэрээс олдсон аж. Сайд асан ч өөрөө цээжиндээ шархадсан байдалтай цагдаа нарт баривчилагджээ . Мөрдөн байцаагчид түүнийг эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэхээр оролдсон гэж сэжиглэж байна.

Хэрэг явдал есдүгээр сарын 22-ны орой Кызыл хотод болсон бөгөөд сайд асныг эмнэлэгт хүргэн  шаардлагатай  тусламж үзүүлж байгаа аж. Мөн хүн амины хэргийн зүйл хавтаст хэрэг нээж мөрдөн байцаалт явагдаж байна.

Сэжигтэн Юрий Тыт-оол нь 2015-2016 онд Тувагийн ХАА-н сайдаар ажиллаж байгаад албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр баривчлагдаж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Manaihaar bl 1 aimagiin ch zeregt hurehgui nutagtai. Orosiig l dagatsgaasan medehgu yum da yu bolohnuu harj l baiya daa

    0 0 Хариу бичих
  2. Manaihnii iimerhuu herguud ni yag ingej gadnii hevleleer gardag boluu? Tiim avilga avsan baina, ene said ni ingej olon terbumaar ni mungu idjee, casino togloj, undeslelgui bayjsan hulgaich yurunhiilugch bolson aj geh met. Pathetic

    0 0 Хариу бичих