Улаанбаатар хот нэгдсэн дүрэм, стандарттай болно

Хотын дарга Д.Сумъяабазар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр: 

"Нийслэлийг 2020-2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор УИХ-аар батлуулах зорилготой байгаа бөгөөд, төлөвлөгөөний биелэлтийг хамгийн багадаа 50 хувьд хүргэхийг зорьж байна. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлт үнэхээр хангалтгүй буюу 29.6 хувьтай байсан. 2040 он хүртэл Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаар есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29 хүртэл нийслэлийн нийт иргэдээс санал асуулга авах юм. Ингээд Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх талаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж, 12 дугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвөө цэгцэлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орж ажиллана. Ингээд 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс Улаанбаатар хотын иргэдийн эрх зүйн шинэ шийдэлтэй, шинэ амьдрал эхэлнэ” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)