Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга) бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүнийг нь Цэц дөрөвдүгээр сарын 28-ний хуралдаанаараа хэлэлцээд Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан юм. Энэ дүгнэлтийг УИХ тавдугаар сарын 6-нд хүлээн авахаас татгалзсан. Асуудлыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явц гацаанд ороод байгаа юм. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийнхөө дээрх хүсэлтээс бүхэлд нь татгалзах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан.

Үндсэн хуулийн цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаа хийж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх хүсэлтийг хэлэлцлээ. Тус хуралд оролцсонх УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр хүчингүй болгох тухай шийдвэр Цэц Их суудлын хуралдаанаараа гаргав. Нэн ойлгомжгүй нь Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын 41-р тогтоолыг “хэлэлцэхгүй”-гээр хүчингүй болгож хууль зөрчив. Үр дүнд нь:

1. Шүүхийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын шийдвэр хүчингүй болов
2. Шүүхийн тухай хууль гацаанаас гарч хүчин төгөлдөр үйлчилж эхлэв
3. Цэцийн Их суудал УИХ-ын тогтоолыг дахин хэлэлцэж байж эцсийн шийдвэрээ гаргах тухай Үндсэн хууль, Цэцийн процессын хуулийн заалтууд зөрчигдөв. Цэц өөрөө хууль зөрчив" хэмээн мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих