ОХУ-аас авах шатахууны эхний ээлж ирэх мягмар гаригт Монголд орж ирнэ

ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээр явсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өчигдөр хэлэлцээр амжилттай болсон гэдгийг дуулгасан. Уг ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн асан О.Содбилэг "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо" гэж мэдээлсэн юм.

Харин одоо энэ шатахуун хэзээ Монголд орж ирэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Дээрх ажлын хэсэгт багтсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ амралтын өдөр Ангарскийн нефтийн үйлдвэрээс 1500 тонн шатахууныг Монгол Улс руу гаргана. Татан авалт маш хурдан хийгдлээ гэхэд 2-3 хоног болдог. Хагас сайн өдөр гарлаа гэхэд цаад тал нь мягмар гарагт Монгол Улсад ирнэ гэж тооцож болно" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. сүхбаатар сэлэнгийхэн live фото постлоод явчаарай. шууд харагдаад амар байдгийм.

    0 0 Хариу бичих