ФОТО: Mеркелийн эрин

Холбооны канцлер буюу Ерөнхий сайдын албыг 16 жил хашсан Ангела Меркель суудлаасаа бууж, Герман төдийгүй дэлхийн улс төрд шинэ нөхцөл байдал үүсэж байна. 

Дэлхийн дээд амжилтын номд бичигдсэн энэ улстөрчийн замнал төрөлх Герман төдийгүй Европын холбоо цагаачдын түрэмгийлэлд өртсөн, Герман улс Европын холбоон дахь тэргүүлэгчийн байр сууриа Францад алдсан гэсэн  тийм ч таатай бус үр дүнтэйгээр өндөрлөж буй. Тэрээр ирэх ням гарагт болох парламентын сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Парламентаас нэр дэвших хүнд албан тушаалаа хүлээлгэн өгөх юм. Түүнд энэ сонгуульд намаа ялуулж, албан тушшаалаа үргэлжлүүлэх боломж байсан ч Цагаачдын хямралыг шийдэхдээ нээлттэй хаалганы бодлого барьснаасаа болоод дэмжлэгээ алдсан юм.  

Зүүн Германаас угшилтай "коммунист" бүсгүй дэлхийн улстөрд 30 жил ноёрхсон фото түүхээс сонирхуулья.

1989 оны зун Польшид: Хатагтай Меркель ирээдүйн нөхөр Йоахим Зауэртай хамт Химийн их сургуулийн зуны сургалтад

1990 оны 11 дүгээр сар. Хоёр Герман нэгдсэний дараах анхны сонгуульд оролцов

1994 оны нэгдүгээр сар: Хатагтай Меркель Байгаль орчны сайдаар томилогдлоо

1995 оны гуравдугаар сар: Хатагтай Меркель Засгийн газрын хуралдааны үеэр сайд Хорст Зеехоферын хамт 

2000 оны гуравдугаар сар: Баруун төвийн Христийн ардчилсан намыг (CDU) удирдахаар сонгогдов

2005 оны долоодугаар сар: Таван жилийн дараа тэрээр ХБНГУ-ын анхны эмэгтэй канцлераар сонгогдлоо

2007 оны зургаадугаар сар: Эрчүүд давамгайлсан дэлхийн улстөрийн тавцанд Меркель хүч түрэн орж ирлээ 

2009 оны дөрөвдүгээр сар: Санхүүгийн хямралын дараах жилүүдэд хатагтай Меркель төсвийн хэмнэлтийн бэлгэдэл болжээ

2011 оны дөрөвдүгээр сар: АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хамт

2015 оны зургаадугаар сар: Барак Обаматай ойлголцож болно. Германы өмнөд хэсэгт болсон Их 7-ийн уулзалтын дараа 

2015 оны есдүгээр сар: Канцлер дүрвэгсдэд Германы хилийг нээх шийдвэр гаргаснаар эсэргүүцэлтэй тулгарлаа

2018 оны дөрөвдүгээр сар: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай санал зөрөлдөв

2018 оны зургаадугаар сар: Канадад болсон Их долоогийн уулзалтын үеэр. Цагаачлал бол тэдний тэмцэх цорын ганц асуудал биш юм. Хойд Солонгос, Ирантай холбоотой асуудлаар их гүрний удирдагчид санал зөрөлдсөөр

2020-2021 он: Герман улс коронавируст цар тахлын дэгдэлтийг харьцангуй хохирол багатай даван туулж буйг хатагтай Меркелийн гавьяа хэмээн үнэлж байна. Түүнийг оновчтой шийдвэр гаргахад шинжлэх ухааны мэдлэг нь тусалсан гэж үздэг.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих