“ZOOM"-ын үүсгэн байгуулагч Эрик Юаны өгч буй 10 зөвлөгөө

Ковидын цаг үед дэлхий нийтээрээ ажил, бизнес, хичээл сургуулиа явуулахад Zoom аппликейшныг ашиглаж байна. 2019 оны 12 сард 10 сая хүн тус аппликейшныг өдөр тутам ашиглаж байсан бол, 2020 оны 4 сард 300 сая болон нэмэгдсэн байдаг. Харин одоо энэ тоо хэд дахин нэмэгдсэн нь ойлгомжтой. Zoom-ын үүсгэн байгуулагч, CEO Эрик Юан нь Cisco, Webex зэрэг томоохон компаниудад удирдах ажил хийж байгаад нилээд хожим буюу 41 насандаа өөрийнхөө бизнесийг эхлүүлж, энтрепренер болсон түүхтэй. Ингээд Эрик Юаны өгч буй манлайллын 10 зөвлөгөөг хүргэе.

Хэн нэгнийг зөвшөөрөхийг бүү хүлээ, шийдвэртэй хөдөл

Эрик технологийн томоохон компани болох Cisco-д өндөр албан тушаал хашдаг, хангалттай цалин хангамж авч байсан ч, яагаад компаниа орхив? Тэр өглөө бүр босоод ажил руугаа явахыг зорьж тэмүүлэхээ больчихсон байсан гэдэг. Харин 41 настайдаа өөрийнхөө бизнесийг эхлүүлэх шийдвэрийг зоригтой гаргаж, шийдвэртэй хөдөлсөн нь маш зөв алхам болсон. Эрик өглөө бүр сэрэхдээ өөрийгөө мотивацжуулж, “Миний мөрөөдөл юу билээ? Хэрэв би одоо л хийхгүй бол, ойрын 10 жилд өөрчлөлт гарахгүй шүү дээ. Би лав хүлээж чадахгүй” гэдэг байжээ.

Мөрөөдлийг чинь дэмжих найз нөхдийнхөө туслалцааг ав

Эрикийн найзууд тусалж, дэмжээгүй бол, магадгүй өнөөдөр Zoom гэж байхгүй байж ч мэднэ. Эрик энэ талаар хэлэхдээ “Намайг дэмжихийг маш ихээр хүсдэг найзуудтай байсан нь үнэхээр том аз завшаан. Би тэдэн рүүгээ мэйл бичихдээ, урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тэр их хүчин чармайлтыг гарган ажиллана. Тэгсний хүчинд та нараас авах тусламжаа, 10 дахин нугалсан хэмжээтэй буцааж өгнө гэж амлаж байлаа. Эхний ээлжийн санхүүжилт болох 3 сая ам.долларыг найзууд болон гэр бүлийнхнээсээ цуглуулсны дараа Эрик венчур хөрөнгө оруулагчдаас дараачийн шатны санхүүжилтыг цуглуулсан байдаг.

Амжилттай CEO болох хүртэл аялал тэр чигээрээ тэвчээртэй байх дадалд суурилна

Эрик 1990-ээд оны дундуур Хятад орноосоо олон сарын хугацаатай явж, Япон улсад байрлаж байжээ. Энэ үеэрээ алдарт Билл Гейтсийн илтгэлийг нэгэн арга хэмжээн дээр сонссон байна. “Билл Гейтсийн илтгэлээс хамгийн гол ойлгож авсан зүйл маань интернет бол ирээдүй. Интернет бүхнийг өөрчлөх учраас аль болох эртхэн холбогдож, түүнтэй уялдсан ажил бизнес хийх нь зөв гэдгийг ойлгож авсан” хэмээн Эрик Юан ярьдаг. Ингээд АНУ руу яаж ийгээд очиж, тэнд бий болж байгаа интернетийн хувьсгалын эхний давалгаанд нэгдэх ёстой хэмээн шийдэж, эхнэрээ ятгасан бөгөөд Америкийн визэнд 8 удаа ороод татгалзсан хариуг сонсчээ. Харин 9 дэх оролдлого нь амжилттай болж, Америкийн визийг авч чадсанаар тэвчээртэй байх дадлыг Эрик Юан өөрийн биеэр амссан байна.

Компаниа эхлүүлж байгаа тохиолдолд тэвчээр маш чухал

Эрик өөрийн гэсэн компанитай болсныхоо дараа нэг зүйлийг олж мэдээд хамгийн ихээр гайхаж байжээ. Учир нь компаниа байгуулаад эхний жилдээ гайгүй мөнгө олоод, багаа сайжруулаад явна гэж бодож байсан ч, нилээд хугацаа ордгийг ойлгосон байна. Мөн илүү тэвчээртэй байж, алхам алхмаар урагшилж явна гэдгийг аажимдаа сурч авчээ.

Зах зээл дээр байгаагаас илүү шийдлийг л бий болго

“Хэрэв чи зөвхөн өрсөлдөгчдөө л хараад байвал, чи өөрийн гэсэн зүйлийг эхлүүлж чадахгүй. Өрсөлдөгч гэхээс илүүтэйгээр хэрэглэгчид, үйлчлүүлэгчдээ сайн хар” гэж Эрик Юан хэлдэг. Zoom нь тухайн цаг үед байсан ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгчид, тэр дундаа салбарын туршлагатай компаниудыг ялахын тулд user friendly буюу хэрэглэгч ашиглахад хялбар, суулгахаД.Жаргалсайхан /Communications мэргэжилтэн, Zangia академийн багш/д амар дөхөм байдлаараа ялгарч чадсан.

Хамгийн сайн маркетинг бол хэрэглэгчдээ нүүр царай болгох

Zoom анх эхлэхдээ нилээд хуучинсаг маркетингийн хэлбэр буюу том мэдээллийн самбар дээр шинэ мэдээллээ оруулаад явдаг байжээ. Аяндаа арга барил нь илүү сайжирч, хүмүүсийн амнаас ам дамжсан маркетинг, хэрэглэгчдийн яриа, тэдний сэтгэгдэл, тэдний амжилт хамгийн чухал, үр дүнтэй маркетинг болохыг ойлгосон байна. Тэд юун түрүүнд хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай, жаргалтай байх мэдрэмжийг өгнө, хариуд нь хэрэглэгчид өөрсдийн сэтгэл ханамжийг танил тал, хүрээлэлдээ хуваалцдаг байна.

Хэрэглэгчдийг жаргалтай байлгавал мөнгө орж ирэх нь тодорхой.

Компани шинэ тулгар байх үед Эрик “Бид санхүүгийн хувьд ашигтай ажиллаж эхлээгүй байна. Амжилт гаргаагүй байна. Гэхдээ хэрэглэгчдийг баяртай байлгаж чадаад л байвал мөнгө аяндаа орж ирэх нь гарцаагүй” хэмээн боддог байжээ. Харин одоо Эрик өдөр бүр харилцагчдаас мейл хүлээн авдаг бөгөөд тэдгээр харилцагч үйлчлүүлэгчид нь Zoom тэдний амьдрал, ажил бизнест ямар нэмэртэй байгааг хуваалцдаг байна.

Компаний соёлыг бий болгоход өөрөө үлгэр дуурайлал болох

Компаниа эхлүүлж байхдаа Эрик зорилгоо соёл болгож, ажилчин болгон түүнийг мэддэг, санадаг байхыг зорьж байжээ. Эрикийнхээр компаний зорилго нь хэтэрхий олон үгтэй биш, магадгүй 2,3 үгтэй байсан ч болох бөгөөд Zoom-ын соёл бол “Аз жаргалыг түгээ” юм. Тус аппликейшныг ашиглаж буй хүмүүс жаргалтай байдаг, жаргалаа хуваалцдаг, аз жаргалтай мэдрэмж авч байгаа нь компаний соёл биеллээ олсны илрэл гэж Эрик тайлбарлаж байна.

Удирдагч хүн үргэлж хөгжиж байх ёстой.

Эрикийг хөгжихөд тусалсан дараах 5 зүйл бий гэнэ.

Чиний мөрөөдөл юу болохыг олж мэд
Өөрийнхөө хамгийн дэвшилтэт, сайжруулсан хувилбар нь яаж болохыг үргэлж судал
Менторуудтай байх хэрэгтэй
Бизнесийн ном маш их унш. Уран зохиолын ном хэрэггүй.
Амьдралын үнэ цэний тухай бодож бай. Амьдралын үнэ цэн бол аз жаргалын эрэл юмшиг санагддаг. Бусдыг жаргалтай байлгаснаар тогтвортой аз жаргал бий болно. Үүнийг бодож ойлгосон нь миний амьдрал, аяллыг огцом өөрчилсөн гэж Эрик Юан хэлж байна.

Зөв зүйлийг үргэлж хий

Ковид 19 цар тахлын үед Zoom нь дэлхий нийтийн сайн сайхан байдалд санаа тавьдаг гэдгээ нотлон харуулсан. Зөв зүйлийг хийгээд байвал бизнесийг шинэ шатанд аваачна гэдгийг ч үлгэрлэн үзүүлсэн юм. Жишээ нь: цэцэрлэгээс авахуулаад 12 дугаар анги хүртлэх хичээл заадаг сургуулиудыг чөлөөт видео конференсинг хийх боломжийг олгосон. Амралтын өдрүүдээр хайртай хүмүүсээсээ хол байгаа, аль эсвэл мэнд мэдэж ярилцах гэсэн хүн болгонд боломж өгч, 40 минутын хугацаанд төлбөргүй ярилцах сонголтыг бий болгосон билээ.

Бэлтгэсэн: Д.Жаргалсайхан /Communications мэргэжилтэн, Zangia академийн багш/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай [email protected] Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна

    0 0 Хариу бичих
  3. Одоо бүр өөрийгөө Hujaa гээд л бахархалтайгаар шууд танилцуулдаг болжээ. Муу хужаа чамайг даа.

    0 0 Хариу бичих
  4. Hujaa

    0 0 Хариу бичих
  5. Өнөөдөр ZOOM--ээс өөр , хоорондоо харьцах , хурал , цуглаан хийчих appl.байгаа юм уу . Ковидын үед үүргээ гүйцэтгэж байгаа appl. бол zoom юм. Нэлээн дээр үед ИХ ХУРАЛ- д нэр дэвшихээр горилогч нэгэн эрхэм Монголын 3 сая гариу хүн ХАМТДАА цуглаад хуралдах том танхим байхгүй учраас бас боломжгүй учраас арга буюу 76 хүнийг өөрсдийнхөө өмнөөс сонгож асуудлаа шийдвэрлэдэг ухааны юм ярьж байж билээ.Миний хувьд монголчууд ХАМТДАА цуглаад шийдвэрээ гаргах боломжтой хамгийн том танхим бол ирээдүйд ŹOOM гэдэгт би хувьдаа итгэдэг. 76 хүн биш , насанд хүрсэн , сонгуулийн насны хүн бүр ХАМТДАА хуралдах, шийдвэрээ гаргах боломж монголчууд бидний хувьд хол биш байхаа. Хамтын хүч амжилт гээ биз дээ.

    0 0 Хариу бичих