Б.Жавхлан: Ирэх оноос хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 хувь нь хадгаламж руу шилжинэ

Улсын нэгдсэн төсвийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барьдаг хуулийн зохицуулалттай. Үүний дагуу Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа 2022 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн УИХ-д хуулийн хугацаанд нь багтаан өргөн мэдүүлэхээр болжээ.

2022 оны төсвийн төсвийн боловсруулахдаа дараах зорилтуудыг дэвшүүлжээ. 

  • Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүнэ.
  • Үр ашиг, ил тод байдал хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  • Ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтай эзэн монгол иргэдийг бий болгоно.
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино.
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.
  • Урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно.
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна.

Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны төсвийн талаар мэдээлэл хийхдээ "Эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Энэ жил 20 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улс түүхэндээ 2019 онд хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байсан. Ирэх 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна. Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс сонголттойгоор өгнө. Хүүхдийн мөнгөө 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацид бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно. 2022 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөний 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж, үлдсэн хувийг сонголттой олгоно. Халамжийн хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Xvvxdiin yumiig xvvxded n ogchix.xudlaa shat shatni arga xemjee avna gd zamxarna itgexgvi bna.ng bol batalgaa gargaj ogoxiig xvcej bn .bvx yumiig vrgelj tor barix yum shig bitgii bardam zan gargaad bai.mundag xvmvvc garna shv 6 jild belttgegdej baigaad

    0 0 Хариу бичих