БОЛОВСРОЛЫН ШИНЭТГЭЛ ҮҮ? СЭРГЭЛТ ҮҮ?: Финландыг харж Монголыг сэтгэхүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ тутам байгуулагдсан танхимд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Монголд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаатай байдал асар өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн боловсролын салбарын үр дүн юм байна гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, энэ бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ажил гэж би харж байгаа.” хэмээн ажлынхаа гарааг бодитой дүгнэж хэлсэн.

Монголын боловсролын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгож, шинэчлэх вэ гэдэг асуудал нийгмийн анхаарлын төвд орж, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”-ийн төслийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэх гэж байгаа энэ цаг үед манай боловсролын түвшинг харьцуулан ойлгох үүднээс, гадаадын тэргүүний ололт туршлагыг жишээ болгон авч үзэх нь зүйтэй санагдлаа. Эн тэргүүн Финландын боловсрол эрхгүй санаанд орж зүйрлүүлэн харахаар шийдлээ.

***

Эрт дээр үеэс монголчууд “Суоми” гэж нэрлэж ирсэн Хойт туйлын иргэдийн өлгий нутаг-Финланд улсын боловсролын тогтолцоог өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг боловсролын тогтолцооны нэг хэмээн магтаж байна. 

Европын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (Organisation for Economic Co-operation and Development /OECD/) хэл бичиг, тоо бодлого, байгалийн шинжлэх ухааны хичээлээр Олон улсын Суралцагсдын үнэлгээний Олон Улсын Хөтөлбөр (Programme for International Student Assissment /PISA/) нэгэн шалгалтыг зохион байгуулдаг. Уг байгууллага ЕЭЗХАХБ-ын гишүүн орнуудын 15 настай сурагчдын шалгалтад үнэлгээ өгөхөд Финландын сурагчид сайн дүн үзүүлж, өндөр үнэлэгдэж, олон улсын анхаарал сонирхлыг татсаар байна. Тиймээс олон орны судлаач, багш нар Финландын боловсролын тогтолцоотой танилцах, хэрхэн явагддагийг нь судласаар иржээ.

Суомичууд өөрсдөө боловсролын салбарынхаа амжилтыг үндэсний хэмжээний ололт, давуу талуудтай холбон тайлбарладаг юм билээ.

Финландын хүүхдүүд ийнхүү олон улсын хэмжээнд сайн дүн авч байгаа нь тухайлбал, үнэ төлбөргүй боловсрол, боловсролын тогтолцооны бүтэц, сургуулиуд нь орон нутгийн засаг захиргаанд харьяалдаг, сургалт нь биеэ даасан, шавь төвтэй, суралцах чадвар багатай сурагчдад зориулан олон жилийн турш боловсруулсан засч залруулах тусгай сургалт зохион байгуулдаг, сурагчдад тавьдаг анхаарал халамж сайн,боловсролын зөвлөгөө, сургуулийн сэтгэл зүйч, сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн эрүүл мэндийн алба гэх мэт сургалтыг дэмждэг бусад практик ажиллагаа, мэргэжлийн мэдрэмжтэй багш бэлтгэх тогтолцоотой зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна. 

Энд бид суомичуудын боловсролын шилдэг ололтуудаас авч үзье.

Бичиг үсэг тайлагдалт

Финландын боловсролын өндөр хөгжлийг гагцхүү сургуулийн тогтолцоотой холбон тайлбарлах боломжгүй, нийгмийн нөхцөл байдлыг, тэр ч байтугай түүхэн нөхцөлдлөгөөг авч үзэх шаардлагатай. 

Финландад бичиг үсэг тайлагдалт өндөр хувьтай байдгийг ном уншихыг хөхиүлэн дэмждэг соёл, түүний урт удаан хугацааны уламжлал гэх мэт чухал хоёр хүчин зүйлтэй холбон тайлбарладаг.

Олон зуун жилийн туршид сүм хийд суоми хүмүүсийг бичиг үсэгт тайлагдахыг хариуцаж ирсэн бөгөөд протестантшашин хүн бүхэнюуны өмнө Библи болон шашны бусад судрыг уншиж чаддаг байх ёстой гэдэг зарчмыг баримталсан учир Финландад эхлээд номтой байх, дараа ньхүмүүс бичиг үсэгт тайлагдсан байх шаардлагатавигддаг байжээ. XYI Зууны дундуур Финландад хэвлэгдсэн анхны ном нь цагаан толгой байсан нь санамсаргүй хэрэг биш юм.

“Гэрлэхийн тулд бичиг үсэгт тайлагдсан байх тухай” 1660 оны зарлигхүн амыг бичиг үсэгт тайлагдахад чухал түлхэц үзүүлсэн гэж тэд ярьдаг. Сүм хийдүүд хүмүүст хичээл заалгахаар сургуулийн захирлуудыг хөлсөөр авч ажиллуулдаг, сүм хийдүүдийн чигүүрэгт нь уншлагын болон туульс хайлах сургалт зохион байгуулах ажил багтдаг, хүүхэддээ гэрээр ном заахыг эцэг, эхчүүдэд даалгадаг байсан байна. Энэ бүхнийг сүм хийд нь ерөнхийдөө захиргаадлын хэлбэрээр зохион байгуулж байсан нь мэдээжийн хэрэг.

Нийгэмд эзэлдэг байр суурь, зэрэг зиндааг үл харгалзан хүн бүхний бичиг үсэгт сурах боломжийг баталгаажуулахад анхнаасаа зорьж, үндэсний хэмжээний боловсролын тогтолцоо бий болохоос ч өмнө бичиг үсэг тайлагдсан байх нь насанд хүрсэн хүн бүрийн эзэмшвэл зохих чухал чадвар гэж үздэг байжээ.

Хэл бичиг, утга зохиолын нөлөөгөөр XIX Зуунд Финландын үндэсний үзэл идэвхтэй сэргэжээ. Финчүүд ном, сонин идэвхтэй уншдаг, жирийн фин айл Европындундаж айлынхаас олон номтой байдаг. Финланд улс сонин хэвлэл уншигчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг, хүүхэд, багачууд нь дуртай сэтгүүлээ гэрийнхээ хаягаар захиалаад сурчихсан (гэрээр нь хүргэж өгдөг), айл өрхийн амьдралд ном уншлага зайлшгүй багтдаг. Ийм болохоор Зул сарын баяр, төрсөн өдөр, сургууль төгсөхөд ном бэлэглэх ньхэвшсэнзаншил болсон байна.

Финландад хот, хөдөөдялгаагүй явуулын номын сан бүхий номын сангийн иж бүрэн тогтолцоо ажилладаг.

Бүрэн дунд боловсрол

Хөдөө аж ахуй зонхилсон Финланд улс эрчимтэй аж үйлдвэржин 1960-аад онд зохих нөхцөл бүрдэх хүртэл бүрэн дунд боловсролын сургуулийн үндсэн тогтолцоог боловсролын салбарын хувьд мөрөөдөл төдий л байсаар иржээ. 

Компаниуд олон улсад өрсөлдөж, өндөр чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд боловсрол сайтай ажилчидтай байх шаардлага улам өсөн нэмэгдсэн. Умардын буюу чинээлэгхангалуун нийгмийг байгуулах нийтлэг зорилт ч төрийн хэвшилд боловсролтой ажилчдыг шаардсан. Үйлчилгээний салбар түргэн хурдацтай өргөжсөн учир хүмүүс үйлчилгээний болон аж үйлдвэржсэн нийгмийн тухай ярьцгаадаг болсон. Эдгээр эрчимтэй хөгжил нь ур чадвар сайтай хүний нөөцийг бий болгож, үр дүнтэй ашиглахыг шаардаж эхэлсэн. Энэ бол боловсролыг эрчимтэй хөгжүүлэх нийгмийн хэрэгцээ байжээ.

Эдийн засгийн хүчин зүйлүүдээс гадна нийгмийн тэгш байдал Финландын улс төрийн үндсэн зорилго болж тавигддаг болсон. Эрх баригч Хөдөлмөрийн намын зүгээс суурь боловсролд бүрэн дунд сургуулийн тогтолцоог байгуулахаар улс төрийн шаардлагатай суурийг бүрдүүлсэн. Хаана оршин суудаг, эцэг эх ньямар бэл бэлчинтэйг үл харгалзанхүүхэд, залууст 9 жилийн боловсрол заавал эзэмшүүлэх болзолтойгоор хуулийг Финландын парламент баталсан. Хуулийн төслийг боловсруулах явцад мэдлэг оюун, өсөлт бойжилтын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч өсч хөгжих эрхтэй гэдэг утгаар чанартай суурь боловсрол эзэмшихийгхүнийүндсэн эрх гэж үзсэн.Бүрэн дунд сургууль чухамдаа нийтэд зориулагдсан сургууль болж чадсан.

Боловсролын салбарын шинэчлэл багш бэлтгэх тогтолцоог нэгэн зэрэг шинэчлэхийг шаардсан бөгөөд багш бэлтгэх үүргийг Магистрийн зэрэг олгох сургалт явуулдаг их сургуулиудад хариуцуулсан. Дээд боловсролтой багш нарыг хөдөө орон нутагт хангалттай тоогоор бэлтгэхийн тулд Финландын Умард, Дорнод болон бусад бүс нутгийн 7 Их сургуульд сургалт явуулж эхэлсэн.

Суурь боловсролыг эзэмшүүлэх, явцын дунд тогтолцоог сайжруулж боловсронгуй болгох үүргийг нутгийн захиргаадад ногдуулсан. Энэхүү бүтэц зохион байгуулалт ньсуурь үйлчилгээнд боловсрол чухал үүрэгтэйг тодорхой харуулдаг төдийгүй бүх шийдвэрийг анхан шатанд гаргах боломжийг бүрдүүлдэг. Биеэ даасан эрхтэй орон нутгийн захиргаа болон үндэсний боловсролын нэг зуу гаруй жилийн уламжлалт тогтолцоог зохистой уялдуулж чадсанд өнөөгийн Финландын боловсролын бас нэг давуу тал нь оршдог байна.

Финландад 300 гаруй хот байдаг. Тэгэхээр орон нутгийн сургуулийн удирдлагад мянга мянган сурагчийн эцэг, эхидэвхитэй оролцдог. Тэр утгаарнь авч үзвэл бүрэн дунд сургууль гэдэг бол Финландын ардчиллын бас нэгэн хэсэг гэсэн үг.

Нэгдсэн бүрэн дунд сургууль бол Финландын хамгийн чухал шинэчлэлтийн нэг бөгөөд нийгэмд ялгарал явагдаж байгаа үед улс үндэстнийг нэгтгэх хүчин зүйл болж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулиудад чанартай боловсрол олгох нөхцлийг бүрдүүлдэг боловсролын тогтолцооны билэгдэл нь болсон байна.

Байнга өөрчлөгдөж байдаг улс төр, соёл, эдийн засгийн орчиндзохицон нийцдэг байлгахын тулд боловсролын тогтолцоог байнга хөгжүүлж, “Сайн сургуультай байхын тул түүнийг өдөр бүхэн улаан шугамнаас нь эхлэн байгуулах шаардлагатай” гэж финчүүд ярьдаг.

Үнэ төлбөргүй дээд боловсрол

Финландын боловсрол дэлхий дахинд нэр хүндтэй. Түүний үндсэн шинж чанарыг “Үнэ төлбөргүй боловсрол” гэж хэлж болно. Хүүхэд, залуус бүр сурч боловсрох эрхтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, сургалтын тогтолцооны онцлог нь Финландад оршин суугаа бүх хүүхэд, залуус яс үндэс, хүйс, нийгмийн гарал, үүсэл болон эдийн засгийн соёлын ялгаанаас хамаарахгүйгээр сургалтад хамрагдах боломжтой гэсэн үг. 

Боловсролын тогтолцоог бүс нутгийн түвшинд удирддаг боловч сургууль бүхэн үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөрийг баримталж ажилладаг учиророн нутгийн онцлогоос үл хамааран улс орон даяар, хот, тосгон бүхэнд боловсролын чанар ижил баталгааждаг. Суурь боловсролыг эзэмшихэд улсын шалгалт авдаггүй, сургуулиудыг нийтэд нь зэрэглэдэггүй. Суурь боловсрол эзэмшүүлсний дараа сурагчдыг үнэлэхдээ багш нар үндэсний хэмжээний удирдамжийг баримталдаг. Өргөдөл гаргах, үнэлэхүйл явцил тод, дүнгийн үндэслэл нь орон даяар тодорхой, нээлттэй учир хаана суралцсанаас үл хамааран эрх тэгш, бие даасан байдалтай.

Финландын боловсролын тогтолцоонд “мухар гудамж” буюу албан байгууллагажсан зам гэж байдаггүй. Аль ч сурагч хаана суурь боловсрол эзэмшсэнээс үл хамааран цааш үргэлжлүүлэн суралцахаар өргөдөл гаргаж болдог бөгөөд шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд аль ч сургуульд элсэж болно. Суралцах эрхийг садан төрөл, мөнгө хөрөнгө,урьд өмнөх сонголтоос хамааралгүй зөвхөн сурлагын амжилтад үндэслэн өрсөлдүүлэх журмаар шийдвэрлэдэг.

Финландын бүрэн дунд боловсролын сургууль маш сайн боловсрол олгодог, 15 насанд хүрсэн сурагч, зохих шатны сургалтаа амжилттай дүүргэсэн тохиолдолд цаашид үргэлжлүүлэн суралцах боломж нээлттэй гэдгийг хүн бүхэнд хэлж зөвлөдөг. Судалгаагаар сурагчдын 92 орчим хувь нь ахлах сургууль, политехникийн сургуульд дэвшиж, дотоод, гадаадын их дээдсургуульд суралцахаар бэлтгэгддэг байна.

Финландад мэргэжлийн сургалт өндөр чанартай,мэргэжил төлбөргүй эзэмшүүлэх чиглэлээр коллежид суурилан явагддаг, гадаадад ажиллуулах буюу сургуулиа дүүргэсний дараа ажил дээр гарахад шаардлагатай дадлагыг эзэмшүүлдэг.

Мэргэжлийн сургалт нь ахлах сургуулийн адил нэр хүндтэй, түүний хоёрдахь шатыг төгсөгчдийн олонхид ажил шууд олддог, бусад нь дээд түвшинд эсвэл их сургуульд шилжин суралцах нь бас нээлттэй.

Суурь боловсрол эзэмшигчдийн тэн хагас орчим нь ахлах сургуулийг сонгодог бөгөөд түүнийг дүүргэсэн сурагчид улсын шалгалт өгдөг. Ахлах сургуулийн боловсрол төлбөргүй, сурагчидсуралцах хурдаасаа хамаарч уян хатан, 2-4 жил суралцдаг, үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөрт тусгагдсан болон сонгон суралцсан хичээлээр боловсрол эзэмшдэг.

Сургалтын хоёрдахь шатыг ахлах болон мэргэжлийн сургуульд дүүргэсэн сурагч их сургууль, политехникийн сургуульд элсэн суралцах өргөдөл гаргаж, элсэлтийн шалгалт өгнө. Дээд боловсрол үнэ төлбөргүй, амжилттай дүүргэсэн суралцагч их сургуулийн болон политехникийнболовсролын зэрэг авна. Өргөдөл гаргагч нэмэлт шалгалт өгөлгүйгээр баклаврын болон магистрын түвшинд суралцах боломжтой. Сурлага, төгсөлт төлбөргүй учир Европын Холбооны гишүүн орны залуучууд Финландад суралцахыг ихээр сонирхдог. Боловсрол үнэ төлбөргүйн зэрэгцээ өндөр чанартай байдаг нь олон улсыг ихээхэн гайхшруулдаг.

Үндсэн зарчим нь ижилхэн авьяастай, шаргуу хичээж хөдөлмөрлөдөг бүх оюутан адил хэмжээний дэмжлэг авах, дараагийн шатны сургуульд төлбөргүй суралцах боломжийг хүртэх эрхтэй. Оюутны тэтгэлгийн тогтолцоо тэдэнд санхүүгийн туслалцаа олгодог, дээд боловсрол хүртэл төлбөргүй нь боловсролын салбар дахь тэгш эрх, шударга ёсыг батлан харуулдаг. 

Их Сургуулиудын төвлөрлийг сааруулсан нь

Финландын их, дээд сургуулиуд 1920-иод оныг хүртэл Хельсинкид л төвлөрч байсан бөгөөд 1950-иад оны эцэст ч Их сургуулиудын ихэнх нь нийслэлдээ байжээ. Тухайлбал, Хельсинкийн Их сургуулиас гадна Хельсинкийн Технологийн их сургууль, Эдийн засаг, бизнесийн удирдлагын Хельсинкийн сургууль, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын Шведийн сургууль, Нийгмийн ухааны их сургууль, Мал эмнэлгийн коллеж, Урлагийн болон хөгжмийн Академи Хельсинкид ажиллаж байв.

Финландын Их сургуулийн тогтолцоо 1960-аад онд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Ерөнхийлөгч Урхо Кекконен болон эвслийн Засгийн газрын санаачлагаар “Боловсролын хөгжлийн тухай” хуульбатлагдсанаар төрөөс их сургуулиудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь аажмаар нэмэгдэж, хөрөнгийн баталгаа бий болж, оюутанд санхүүгийн туслалцаа үзүүлэх иж бүрэн тогтолцоог бий болгож, Финланд даяар хэд хэдэн шинэ их сургууль байгуулж, их сургуулийн төвлөрлийг багасгаж эхэлсэн байдаг.

Оулугийн их сургуулийг 1959 онд нээж, Яавэскилэгийнбагш бэлтгэх хуучин төвийг 1966 онд их сургууль болгон, Куопио, Ёоэнсууд их сургууль, Лаппиинранта, ТампиридТехнологийн их сургууль шинээр нээсэн байна. Засгийн газрын шийдвэрээр Ваасад ч шинжлэх ухааны боловсрол олгодог болж, Рованиэмид Лапландын их сургууль 1979 оны намар сургалтаа эхэлсэн, бусад их сургууль чсалбаруудаа ойролцоо хотуудад нээсэн нь шинэ тогтолцоог улам бэхжүүлсэн. 

Ийнхүү Финландын их сургуулийн оюутнуудын дийлэнх XXI Зууны эхэн гэхэд нийслэлээс гадна сурдаг болсон. Финландад их сургуулийн төвлөрлийг сааруулсан ньнийт Европт хамгийн түргэн хугацаандөргөн хүрээг хамарч хийгдсэн төдийгүй олон талаар амжилттай болсон гэдэг. 

Их сургуулиудын төвлөрлийг сааруулсанаар финчүүдэд хаана оршин суудагаас үл хамааран их дээдсургуульд суралцах боломж бүрдэж, улс орны хүчбололцоо, хүнийнөөцийг ашиглахад их сургуулиудад ч хялбар болсон гэдэг.

Газар зүйн харилцан адилгүй бүсүүдэд тарж байрласан их сургуулийн тогтолцоо бараг бүх мэргэжлээр өндөр чадвартайболовсон хүчнийг улс орон даяар хангаснаар Оулу, Яавэскилэ, Вааса, Куопио, Ёоэнсуу, Лаппинранта зэрэг “Их сургуулийн хотхонууд”үүсч, хөгжсөн нь жижиг хот, суурингуудыг зогсонги байдалд орж мөхөх аюулаас аварсан гэдэг. 

Их сургуулийн тогтолцоонд төвлөрлийг сааруулснаар шинжлэх ухаан, боловсролын гадаад хамтын ажиллагаа нь ч их өргөжсөн байна. Их сургуулиуд нутгийн Өмнөд эргээр байсан бол Скандинавын хойгийн Хойд талын Тромсо, Умэа хотууд Оросын умард хэсгийн Петрозаводск, Архангельск, Сиктивдар, тэр байтугай Санкт Петербург, Америк тивийн Хойд талын их сургуулиудтай амьд, шинийг эрэлхийлсэн хэлхээ холбоо тогтоож, Төв Европ дахь их сургуулиудын том сүлжээтэй ажил хэрэгч холбоо ч бий болсон байна.

Аж үйлдвэр, үйлдвэрлэлийн хэт нарийн эрэлт хэрэгцээнээс үүдэн Финландын дээд боловсролын тогтолцоо улам нарийн мэргэшсэн салбаруудтай болж байгаа. 

Их, дээд сургуулиудын орчин үеийн барилга байшин, сайтар хангагдсан сургалтын техник, тоног төхөөрөмж, хангалттай хөрөнгө мөнгө, дотоодын сүлжээ, эдийн засагтайсайтар холбогддог зэрэг давуу чанарууд нь шинэ нээлт гаргах, шинэлэх ухаан, үйлдвэрлэлийн салбар дундын уялдаатай ажиллагааг нэмэгдүүлэх, бусад орноос оюутнуудыг хүлээн авч суралцуулах боломжийг бүрдүүлдэг байна.

Оюутны тэтгэлэг

Финландад“Оюутны зээлийг төрөөс баталгаажуулах тухай”хууль 1969 онд батлагджээ. Оюутанд зээл олгохын зэрэгцээ 1972 оноос хойш оюутны тэтгэлгийг олгож эхэлсэн түүхтэй юм байна. Тухайн үед оюутны зээлд харьцуулахад тэтгэлгийн хэмжээ бага учир оюутнууд зээл авахад хүрдэг байсан. 1970-аад оны дундуур оюутны зээл их олгосноос арилжааны банкууд тэтгэлэг олгохоос цааргалсан. Яриа хэлэлцээ явагдсны үр дүнд зээлийн хэмжээг бууруулсан (1977 он) боловч энэ зөрүүг зөвхөн байр сууцны хөлсийг төлөх зориулалттай “орон сууцны тэтгэмж” хэлбэрээр өгч эхэлсэн. Тэр үед Ерөнхийлөгч Кекконен “их сургуулийн оюутнуудын олонхиөөрөөс нь сул биетэй байна” гэж үзээд их сургуулийн оюутанд хөнгөлөлтэй хоол олгох санаачлагыг 1979 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 

Оюутны зээл мэт хөрөнгө оруулалтнь ажил эрхлэлтийн талаар хүссэн үр дүнд хялбар хүргэхгүй ч Финландын төр оюутнуудад зээлээ төлж барагдуулахад дэмжлэг үзүүлдэг. Оюутны санхүүгийн дэмжлэгийг 1992 онд шинэчилж, оюутны зээлтэй харьцуулахад тэтгэлгийнхувь хэмжээг нэмэгдүүлж, татвар төлдөг болгосон төдийгүй хөнгөлөлтэй зээлийг арилжааны зээлээр орлуулсан. Дээд боловсрол эзэмшиж байгаа оюутанд тэтгэлэг олгоход эцэг, эх, гэр бүлийн нь орлого, хөрөнгө чинээг үл харгалзах, тэтгэлэгт хамрагдах дээд хугацааг тогтоодог болсон байна. Орон сууцны түрээсийн дээд хэмжээг нэмэгдүүлж, оюутны зээлийг татвараас чөлөөлсөн. Оюутны санхүүгийн дэмжлэгт хамрагдах нөхцөл, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож, сурлага нь олигтой сайжирдаггүй оюутанд санхүүгийн дэмжлэг олгохгүй, орлогын өөр эх үүсвэртэй оюутан санхүүгийн дэмжлэгээ эгүүлэн төлдөг болгосон. 

Оюутны санхүүгийн дэмжлэг тэдний суралцах нөхцлийг хангаж, суралцах, мэргэжил эзэмших эрхийг нь баталгаажуулах учиртай. Түүнээс бус хувь хүний орлогыг нь нэмэгдүүлэх, баян чинээлэг амьдруулахадчиглэхгүй гэж төр үздэг байна. Оюутны санхүүгийн дэмжлэгийн нийт хэмжээ Финландын Үндэсний нийт бүтээгдэхүүний 2 орчим хувьд хүрдэг учир түүнийг дэмжигч, шүүмжлэгч аль алин нь Финландад хангалтай олон байдаг. Нэг хэсэг нь Финландын нийгмийн өрсөлдөх чадварыг хадгалахын тул 2 хувийг зарцуулах хэрэгтэй гэх боловч нөгөө хэсэг нь Финланд мэт жижиг орны хувьд их зардал гэж үзэж шүүмжилдэг. 

Гол нь хүн бүхэнд суралцах боломжийг хангах нь хамгаас чухал учраас 5 сая гаруйхан хүн амтай улс орон иргэдийнхээ аль сайныг гадагш алдахгүйн тулд оюутанд санхүүгийн дэмжлэг олгож байх нь зүйтэй гэж үздэг. Ийм ч учраас Финландын өрсөлдөх чадвар боловсролын чанар, боловсролын жигд тогтолцоо, боловсролтой ажиллах хүчиндүндэслэдэг болно.

Насанд хүрэгчдийн боловсрол

Насанд хүрэгчдэд боловсрол олгох нь Умардын улсуудад нийтлэг, бас насан туршдаа суралцах, идэвхтэй, хариуцлагатай иргэн байх эрхэм дээд үзэл санаанд тулгуурладаг. 

Данийн ардын ахлах сургуулийн хөдөлгөөн Умардын орнуудын боловсролын зорилгыг философийн, улс төрийн, практикийн гурван түвшинд тодорхойлосон байдаг байна. “Насанд хүрэгчдийн чөлөөт боловсролын тухай” хуулийн зохицуулалт бий болсноор нийтийн боловсролын философийн үндэс нь хүний үнэ цэнэ, сурч боловсрох эрэлт хэрэгцээгээойлгож мэдрэх,хувь хүний чадварыг хүндэтгэхэд чиглэгдэх болжээ. Гэгээрэл боловсрол бол ардчиллын үндэс учир нийтийн боловсрол бол улс төр гэж үздэг. Гэгээрсэн иргэн өөрийн амьдралд нөлөөлдөг асуудалд шийдэлцэж, бусдынхаа төлөө ч хариуцлага үүрч чаддаг.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр “нийтийн гэгээрэл”-ийн зорилго нь үндэстнийг төлөвшүүлэхээс өргөжин Умардын орнууд дахь үндсэн зорилго болсон соёлын олон төрөл зүйл, угсаатнуудын төрөл бүрийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, цагаачдын хэв шинж, иргэншлийг бататган бэхжүүлэх зэрэгт чиглэгдэх болсон байна.

Насан туршид суралцах боломж, насанд хүрэгчдийн албан бус боловсролын Умардын маягийн бүтэц ньболовсролыг эрхэмлэх нийгмийн эрмэлзэлд тулгуурладаг.

Тухайлбал, Финландын “Насанд хүрэгчдийн чөлөөт боловсролын тухай” хууль нь насанд хүрэгчдийн боловсролын 330 орчим төв, 88 ардын ахлах сургууль, 11 сургалтын төв, 11 спортын хүрээлэн, 20 зуны их сургууль зэрэг олон боловсролын байгууллагын үндэсний сүлжээг зохицуулдаг ажээ. Тэдний үзүүлдэг боловсролын үйлчилгээнд нэг сая илүү хүн хамрагддаг нь дэлхийн аль ч орныхоос эрс давсан үзүүлэлт болж харагддаг.

Насанд хүрэгчдийн боловсролын төв ихэвчлэн нутгийн захиргааны мэдэлд багтдаг. Финландын бүх хотыг хамардаг тэдгээр төвийн үйл ажиллагааөөр хоорондоо харилцан адилгүй, иргэдийн эрэлт хэрэгцээнд суурилдаг, нутгийн захиргаадын мэдлийн боловсролын ийм байгууллага дэлхийдөөр хаана ч байдаггүй юм.

Ардын ахлах сургууль бол Финландын хувийн хэвшлийн боловсролын хамгийн том сүлжээ бөгөөд нийгмийн төрөл бүрийн хэсэг бүлгийнхэн түүнийг ажиллуулдаг. Тэрхүү зохион байгуулалттай сургалтын төвүүдийн зорилго нь Финландын нийгэмд тэгш эрх, олон янз байдлыг хөхиүлэн дэмждэг бөгөөд гишүүн байгууллагуудынхаа боловсролын эрэлт хэрэгцээг хангахадчиглэдэг. Тэдний үйл ажиллагаа үндсэндээ хамтын оролцоо, өөрийн удирлага, харилцан ярилцлагын зарчимд тулгуурладаг, уян хатан шинжтэй, суралцагсдынхаа байгаа газарт явагддаг. Сургалтын төвүүдийн сургалтын хамгийн гол сэдэв нь иргэний болон байгууллагын үйл ажиллагаа байдаг. 

Финландын спортын хүрээлэнгүүд олон нийтийн санаачлагаар байгуулагддаг бөгөөд 1961 оноос боловсролынбие даасан, өвөрмөц байгууллага гэжхүлээн зөвшөөрөгдсөн онцлогтой юм байна.

Зуны Их сургуулийн эхлэл мөн орон нутгийн боловсролын эрэлт хэрэгцээ, үндэсний хэв шинжээ хадгалах эрмэлзлээс үүдэлтэй бөгөөд ихэнх нь 1950-1960-аад онд орон нутгийн их сургуулиудын сүлжээний хүрээнд байгуулагдсан агаад одоогийн байдлаар Финландын 140 мужид Зуны их сургуулиуд ажилладаг байна.

Финландын насанд хүрэгчдийн албан бус, чөлөөт боловсролын үндсэн ажиллагаа нь Финландын Парламентын Насанд хүрэгчдийн боловсрол, сургалтын хорооны эрхэм зорилгод тусгагдсанчлан иргэний нийгмийг бэхжүүлэх, тэгш оролцоог хангахад чиглэдэг гэж дүгнэж болно.

***

Эдгээр туршлагаас хараад байхад манай орны боловсролын салбарт нэгэнтээ хийж, хэрэгжүүлж чадсан, одоо хийж хэрэгжүүлж эхэлж байгаа шинэчлэлтийн олон ажил байгаа нь дамжиггүй. Гэхдээ “Шинэ юм гэдэг сайн мартагдсан зүйлийг хэлдэг” гэсэн хэлц үг байдаг. Авах гээхийн ухаанаар харвал алс холын Алтай язгуурын хэлтэн суомичуудын боловсролын тогтолцооноос авууштай цөөнгүй зүйл ажиглагдах буйзаа хэмээн найднам. 

Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин, Доктор (Ph.D.) Б.Энхмандах

2021 оны 9-р сарын 29.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)