"2022 оны төсөвт шинээр нэмэгдэх татвар байхгүй"

 Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлээд байна. Өргөн мэдүүлсэн төсөлд 2022 онд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 3.1 их наяд төгрөгөөр орлого нэмэгдэж, нийт 16.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож төсвийн төслөө боловсруулсан. Үүнээс татварын байгууллага 7.6 их наяд, гаалийн байгууллага 4.2 их наяд, нийгмийн даатгал байгууллага 2.3 их наяд төгрөгийг тус тус төвлөрүүлнэ. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн "Нийт орлогын дийлэнх нь орлогын татвар, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласан татвараас бүрддэг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 89 орчим хувийг татварын орлого бүрдүүлнэ. Ирэх онд Засгийн газраас төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг тус тус хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт гадаад худалдааг хөнгөвчлөн эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх цаг, зардлыг бууруулах, хил гаалийн үйлчилгээг цахим ил тод, үр ашигтай болгох ажлыг хэрэгжүүлнэ. Гуравдугаарт татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан хялбаршуулж, хүний оролцоог бууруулах, бүртгэлийг сайжруулж татварын суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмийг хэрэгжүүлж татварын орлогыг хамгаалах ажлыг үргэлжлүүлнэ. Нийгмийн сүлжээгээр ирэх 2022 оны төсөвт казино шинээр байгуулах, ан амьтан барих тусгай зөвшөөрлийг нэмэх гэх зэргээр татварын нэмэлт орлого олох гэж байна гэх үндэслэлгүй мэдээлэл гарч байна. Бид Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд шинээр татвар үүсгэхгүй, татвар нэмэхгүй байхаар тусгасан" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих