Нөхөн сонгуульд ахмадууд идэвхтэй оролцож байна

Монгол Улсын их хурлын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн 11:00 цагийн ирцийн мэдээллийг танилцуулж байна. 

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113,943 хүн бүртгэлтэй байгаагаас 10,793 буюу 9.47 хувь нь саналаа өгчээ.

18  дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,748 хүн бүртгэлтэй байгаагаас 3373 нь буюу 6.65 хувь нь саналаа өгчээ.

Насаар нь ангилбал саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байна. Тухайлбал, Хэнтий аймагт 70-аас дээш насны сонгогчдын 22.31 хувь нь, СХД-т 32.28 хувь нь саналаа өгчээ.

Хэнтий аймагт 18-19 насныхны 3.13 хувь нь буюу 77 хүн, 20-24 насныхны 2.54 хувь нь буюу 154 хүн одоогийн байдлаар саналаа өгөөд байна. СХД-т 18-19 насныхны 5.08 хувь буюу 202 хүн, 20-24 насныхны 462 буюу 4.34 хувь нь саналаа өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Xugchvvdees bolj amaaraa shoroo vmexex n de

    0 0 Хариу бичих
  2. Муусайн төгцөгнүүд 50к аваад МАН ыг сонгож байгаа биз

    0 0 Хариу бичих
  3. Ахмадууд Анх Энэ ардчилалыг огт дэмжээгүй юм шүү дээ Хэрэв тэд дэмжиж байсан бол 1992 онд МАХН ыг сонгохгүй байсан Гэтэл мАХН сонгоубльд ялсан Дахиад 2000 онд бараг 100 хувь бас МАХН ялсанБид 1990 оны Ардчилсан хувтсгалыг огтоос дэмжэагүй

    0 0 Хариу бичих
  4. 10 төгрөг аяга хоолоор ач зээгийнхээ ирээдүйг зардаг хүмүүс бол ахмадууд 2 нийгмийн дунд хаягдсан ходоод нь өлсгөлөн хүмүүс шүү дээ түй чёрт

    0 0 Хариу бичих