148 хэсгийн хорооноос 17 хэсэгт сонгогчдын ирц гүйцжээ

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22.00 цагийн хооронд явагдаж дууслаа.

18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад 50,751 сонгогч бүртггэгдсэнээс 18,796 сонгогч буюу 37.04 хувь нь саналаа өгчээ. Тэгвэл 28 дугаар тойрогт бүртгэлтэй 113,993 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон байна. 

Хоёр тойргийн нийт 148 хэсгийн хорооноос сонгогчийн ирц бүрдсэн буюу 50 хувьд хүрсэн 17 хэсэг байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64, Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/-т ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй. 

Харин ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах товыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)