Сүүлийн хоногт 1348 хүн халдвар авч, 14 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1348 тохиолдол бүртэгджээ. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 835 нь нийслэлд, 513 нь орон нутагт батлагджээ. Энэ хугацаанд бүх аймагт халдвар илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Харин өвчний хүндрэлээр 21-80 насны 14 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 1377 боллоо.

55 387 иргэн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа бол 19 957 иргэн эмнэлэгт эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй 338 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин сүүлийн хоногт 6477 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих