Сүүлийн хоногт 1566 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1566 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 1107, орон нутагт 459 тохиолдол батлагдлаа. Харин энэ хугацаанд 6709 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Коронавирусийн хүндрэлээр сүүлийн 24 цагт 21-80 насны 15 хүн эндсэн байна. Ингэснээр халдварын шалтгаант нас баралтын тоо 1392 боллоо

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53015 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-10613
  • Хүндэвтэр- 6665
  • Хүнд- 2198
  • Маш хүнд-350 хүн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Туул тосгоны эмнэлэгийн эмч нарт маш их гомдолтой байдаг. Хүнд гэж үзсэн нь л юм бол яах гэж 3 давхар руу амьсгаадуулж уушгинд нь ачаалал өгч гаргасан юм болдоо. Ийм энгийн асуудлыг ойлгох чадваргүй эмч нарт амиа даатгасан гэж бодохоор аймаар...

    0 0 Хариу бичих