Хүмүүжих, хөгжих эрхээ "дөнгөлүүлсэн" ГУРВАН НАСТАН

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Мөн хугацаанд ЕБС-ийн сурагчид болон оюутнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээллэж буй юм. Мөн 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэлсэн.

Харин 2-3 насны хүүхдүүдийн суралцах, хөгжих эрх нь хязгаарлагдаж, төрсөн цагаасаа хойш дөрвөн хананы дунд “түгжигдэж” байна. Түүнчлэн энэ насны хүүхэдтэй эцэг, эх хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах шаардлага тулгарч буй юм.

Төрсөн цагаасаа хойш дөрвөн хананы дунд “түгжигдэж” байна

2-3 настай хүүхдүүдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах эсэхийг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Тэрээр "2-3 настай хүүхдүүд бол томуугийн хамгийн эрсдэлтэй бүлэг. Иймд томуугийн вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ. Энэ насны хүүхдүүдийг хэзээнээс цэцэрлэгт авах талаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна" гэсэн юм. Гэвч 10 дугаар сар дундаа орж байхад холбогдох яамнаас тодорхой мэдээлэл гаргаагүй л байгаа нь эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байгаа юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн Л.Янжиндулам “Манай хүү 2018 оны зургадугаар сард төрсөн. Намар цэцэрлэгт өгөх гэтэл дөрвөн нас хүрээгүй гээд аваагүй. 10 дугаар сараас хүүхдээ цэцэрлэгт өгчих байх гэж найдаад би ажлаасаа нэг сарын чөлөө авсан ч өнөө хэрнэ цэцэрлэг авахгүй хэвээр байна. Тиймээс нөхөр хоёр долоо хоногийн чөлөө аваад хүүгээ харж байгаа. Хувийн цэцэрлэг хайсан ч гурван настай хүүхдийг авах цэцэрлэг алга. Төрийн шийдвэрийг огт ойлгохгүй байна. Гурван настай маш олон хүүхэд найз нөхөдгүй, гэртээ хоригдож байна. Манай хүү гэхэд цагаасаа хойш ганц сар ч цэцэрлэгт явж үзээгүй. Нийгэмшил, хөгжил гээд олон асуудал тулгамдаж байна” гэсэн юм

“Танхимд бус гэр бүлийн хүрээнд халдвар авч байна”

Ковид19 халдварын халдварын улмаас цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдэд насны хязгаар тогтоож буй талаар холбогдох байгууллагууд мэдээлсэн. Гэхдээ хүүхдүүд анги, танхимаас халвар авах эрсдэл бага байгаа талаар ЭМЯ онцолсон юм. Тодруулбал, халдварын тархалт өндөр байгаа ч хүүхдүүд анги, танхимаас бус гэр бүлмйн хүрээнд халдвар авах нь түгээмэл байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэн А.Чаминчулуун “Гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байгаа нь хүүхдийн эрх зөрчиж буй хэрэг. Халдвараас хамгаалахын тулд ийм шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэж, хүлцэх хүн одоо цөөн бий. Хаа сайгүй халдвар байна. Эцэг, эхчүүд өөрсдөө өдөр бүхэн халдвартай хүнтэй хавьтал болж байгаа хэрнээ хүүхдүүдээ хааш ч гаргахгүй хаших нь утгагүй хэрэг” гэлээ.

“Хүүхдээ хүүхдээр харуулж байна”

Хэнээр хүүхдээ харуулж, хэрхэн ажлаа амжуулах вэ гэх хүндхэн сонголттой эцэг, эхчүүд хоёр жил гаруй хугацаанд нүүр туллаа. Харах, хандах хүнгүй, ажилгүй гэртээ суух санхүүгийн боломж хомос ээж, аавууд хүүхдээ ах, эгчтэй нь үлдээгээд цоожтой хаалганы цаана үлдээж буй олон тохиолдол бий.Улмаар түлэгдэл зэрэг ахуйн хүрээний гэмтэл их гарч буйг ГССҮТ-ээс гаргасан статистикаас харж болохоор байна. Тодруулбал, хөл хорио, цар тахлын жилүүдэд бага насны хүүхдийн ахуйн хүрээний гэмтэл, түлэгдэл нэмэгдсэн байна. Түүнчлэн угаартах эрсдэл өндөр.  2020 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрсэн хүн 1,435, хүүхэд 1,133 байна. Дээрх тоо мэдээллээс харахад, угаартаж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тал хувь нь хүүхдүүд байгаа юм. Баянзүрх дүүргийн иргэн С.Хархүү “Эхнэр бид хоёр хоёул төрийн алба хаагч. Өглөө гараад, орой ирдэг. Бага охин маань гурван настай. Ах нь гуравдугаар анги, эгч нь энэ жил зургадугаар ангид орсон. Ах, эгч хоёр нь нэг долоо хоног цахимаар, нэг долоо хоног танхимаар хичээллэж байгаа болохоор ээлжлээд дүүгээ хардаг. Хүүхдээр хүүхэд харуулна гэдэг чинь амар ажил биш шүү дээ. Зуух, янданд хайрагдчих вий, даарч хөрөөд өвдчих вий, өлсөж цангаж байгаа болов уу гээд сэтгэл амрахгүй. Багийгаа цэцэрлэгт өгчихвөл ажлаа сэтгэл амар хиймээр байна” гэсэн юм.

Ийнхүү цэцэрлэгээс “гадуурхагдсан” хүүхдүүд суралцаж, хөгжих эрхээ хязгаарлуулж буйгаас гадна ахуйн хүрээний аюултай хараа, бараанд торниж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Sarangerel avgai mongolyn buh huuhdiin omno ortei. Dotooddoo aldaagui bhad surjugnej bi tolgoigooroo daana gej soliorood hicheel surguuliig haalgaj baisan, ter ued zuv zugeer huuhduudiin hicheel surguuli orj bsn bol iim udaan huuhduud niigemshihgui uldehgui bsn, odoo l 1 jil boloh gj baih baisan, ene hund yagaad hen ch hariutslaga tootsuuliya gedeggui ulam l devsheed yavaad baidgiig oilgodoggui. Bur neg darluulaad surchihsan ard tumen. Hen ni ch sanadaggui hen buruu shiidver gargaj baidal iim bolsonyg dursdaggui. Hariutslaga nehej suraagui ard tumen.

    0 0 Хариу бичих
  2. Аль эсвэл ээжүүдийнxэн нийгмийн даатгалын асуудлыг шийдэж өгөөч ажилдаа ороxгүй бол xүүxэд чинь 3 нас xүрчиxлээ гээд xувиар төлx болчиxлоо.

    0 0 Хариу бичих
  3. Хэдийгээр бид цар тахалын онцгой нөхцөлд ажиллаж амьдарч байгаа ч энэ нөхцөлтэй дасан зохицохоос өөр аргагүй билээ. Дан ганц цэцэрлэг сургуулиас КОВИД 19 гараад тараагаад байгаа биш гэдгийг иргэн хүн бүр мэдэж байгаа. Хаа сайгүй хэн ч энэ өвчнөөр өвчилж болохоор болсон байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн эрх ашгийг олон талаас нь нухацтай бодож зөв оновчтой шийдвэрүүдийг гаргах нь зүйтэй болов уу? 2-3 нас ханиад томуу их хүрдэг гэсэн нэг талыг харж хүүхдийн сурах эрхийг хааж болохгүй. Зөв төлөөс нь харвал энэ насны хүүхдийг улсын цэцэрлэг авахгүй бол яагаад хувийн хэвшлийн цэцэрлэгт хамруулж болохгүй гэж!!! Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд аж ахуйн зардлын хувьд 2 жил өр үүссэн хүндхэн байдалтай байна ш дээ!!!

    0 0 Хариу бичих
  4. зөв сэдэв хөндөж, үг үсгийн алдагаа хянуулахгүй дээ

    3 0 Хариу бичих
  5. 3 настай зээ хүү минь зүгээр л хаягдаж дуусч бна. Эгч нь 2 настайгаасаа л цэцэрлэгээр хүмүүжсэн, хамаагүй илүү боловсорч хөгжиж байжээ. Хойтон 4 настай болоход нь бас л нэг шалтаг хэлээд миний хүүг бас л ялгаварлан гадуурхах биз. Хүүхдэд ээлгүй хөгийн улс

    1 0 Хариу бичих
  6. Ёстой нээрээ хүүхдээр хүүхэд харуулаад л явж бна. Өнөөдүүл нь өдрийн бүтэн зурагтын өмнө л өнжиж бгаа.

    1 0 Хариу бичих
  7. 3настай хүүхдийг эцэг эх зөвшөөрвөл улсын цэцэрлэг авмаар юмаа

    0 0 Хариу бичих
  8. 3nasta huuhed gerees gapsn hun bolgong dagaj gaphiin tuus bolj bn huuhduute togloh mopoodop bolod bnshte zohitsuulalta higed huuhduudee awaace tsetserlegt ydaj duu bujig supn niigemshij etseg eh bas ajil toploo hiimer bnahte gtsuu iin bee ench odoo aash gj aimp hagas zepleg hun

    0 0 Хариу бичих
  9. Хувийн цэцэрлэгүүд 2,3 настай хүүхдээр мөнгө хийж бна даа. Зөндөө орон тоо байна. Ажилгүй хүмүүс их байж хүүхдээ харах зарим харж байг л дээ. Улс 4,5 настангуудаа цэцэрлэгт авах нь зөв.

    0 3 Хариу бичих
  10. 2настай хүүхэд жааханшүү дээ ажил төрөл хийхгүй байж жаахан хүүхдээ аваачиж хүнд хаяж зугтааж биен амрыг хардагаа боль.

    0 2 Хариу бичих
  11. 3настануудаа аваачээ. Бүтэн цагаар биш ч өдөр унтуулахгүй 9-14 цаг хүртэл аваачээ. Ажилиай хүмүүс нь цагаа сунгаад бүтэн цагаар өгнө биз ямар ч зохицуулалт байхгүй хаашаа юмбэ

    0 0 Хариу бичих
  12. Угаасаа улсын хэдэн цэцэрлэг чинь 5-10 хүүхэдтэй сууж байгаа ш дээ яваад үз дарга нараа хэдэн эрхлэгч нар нь хүүхдийн тоог нэмэгдүүл гэж багш нараа дарамтлана эрхлэгч нарыг нь дээд шатны хүмүүс нь хүүхэд цөөхөн байна гэж дарамтлана үнэндээ 2-3 настнаа авдгаараа авал даа тэд гэртээ зурагт утас үзээд мэдрэлийн ядаргаанд цаашид оюун санаа бие бялдарын хувьд эрүүл өсөн бойжих ямар ч нөхцөл алга хүүхдийн орчиндоо ядаж тоглоод инээгээд хүмүүжээд байж байг л дээ тэртээ тэргүй гэрт ч гадаа ч бөөн эрсдэл байгаа цэцэрлэгтээ өгөх нэг нь өгөөд ар амьдралаа бодог л дээ өгөхгүй гэж үзэж байгаа хэсэг нь өгөхгүй л байг л дээ нэг л их сайхан ярьсан хүмүүс амьдрал дээр нөгөөх нь буухгүй алив тэр олон шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо гээд намар баахан рекламдаад байсан хаана байгаан ороогүй орох үгүй нь тодорхогүй үнэндээ л нээрээ .....

    6 1 Хариу бичих