"Шүүх дээр олон хэрэг хэрэгсэхгүй болж байгаа нь прокурор ажлаа муу хийж байгаагийн илрэл"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Энхбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс хэргийг буцаахгүй гэдэг нь зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс буцаадаг байх ёстой. Ингэхгүй бол прокурорууд шүүх рүү бүх хэргээ шилжүүлдэг болно. Прокурорууд өөрсдөө хэргийг хэрэгсэхгүй болгоод явж ч болно ш дээ. Анхан шатны шүүх дээр хэрэг хэрэгсэхгүй болж байгаа олон тохиолдол байна. Энэ бол прокурор ажлаа муу хийж байгаагийн илрэл. Шүүх дээр ирээд хэрэг нь хэрэгсэхгүй болох хүртэл хүнийг сар, жилээр шүүхийн өмнө уядаг ажил үргэлжилнэ. Тиймээс прокурор ажлаа сайн хийгээд хэргийг нь тэнд нь хаах хэрэгтэй ш дээ" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)