Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо хуралдана. Байнгын хороодын хуралдаанаас гадна Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь сэдэвт хэлэлцүүлгийг 14.00 цагаас зохион байгуулахаар төлөвлөжээ.

Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх)
  2. Ажлын хэсэг байгуулах тухай (Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл)
  3. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай)
  4. Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл (Монгол банк 2020.12.08-нд ирүүлсэн, хаалттай)

14.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  1. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.06.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

15.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр (ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ)-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)
  2. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх)
  3. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)