ОХУ, БНХАУ-ыг холбосон 1810 км төмөр зам барих асуудлыг УИХ хаалттай хэлэлцэнэ

Засгийн газар энэ сарын 1-нд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг тогтоолын төслийг УИХ хаалттай хэлэлцэх бөгөөд өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Энэ удаа Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт ямар өөрчлөлт оруулах гэж байгаа болон яагаад хаалттай хэлэлцэх шаардлагатайг танилцуулъя.

Манай улс баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын төслөө хоёр хөрштэйгөө хамтарч хөгжүүлэх нь зүй гэж үзэн энэ чиглэлд тодорхой ажлууд хийжээ. Монгол Улсын баруун бүс нутаг дахь ашигт малтмалын орд газруудын судалгаа нь бүрэн дуусаагүйгээс гадна газар нутгийн онцлогоос шалтгаалан төмөр замын сүлжээ барихад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагдана. Тиймээс хоёр хөртэйгөө хамтарч олон улсын ачаа тээврийн шинэ коридор бий болгохоор төлөвлөжээ.

УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод Монгол Улсад шинээр барих 6600 км орчим төмөр замын бүтээн байгуулалт нь гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс нэг хоёр үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн чиглэлийг тодорхойлсон. Харин гурав дахь үе шатны төмөр зам буюу баруун босоо чиглэлд барих төмөр замын маршрутыг нарийвчлан тодорхойлж УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2016 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Монгол Улсыг дайруулсан төмөр замын баруун коридор (Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Ховд-Такешкен-Хами-Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч чиглэлийн)-ын төслийг судлах ба эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэхээр тохиролцсон.

Түүнчлэн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Богдхан төмөр зам болон баруун босоо чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хийж дуусгахаар тусгасан. Үүний дагуу Засгийн газар тогтоолын төсөл боловсруулан өргөн бариад байгаа нь энэ.

Гурван улсын хэлэлцээрийн дагуу ОХУ Тувагийн Улуг-Хемийн нүүрсний сав газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Монгол Улсын баруун бүс нутгаар дайрсан төмөр замыг байгуулах асуудлыг судалж үзэх нь зүйтэй гэсэн бодлого баримталж эхэлсэн байна. Үүнийхээ дагуу Бүгд найрамдах Тува улсын Эдийн засгийн яамны захиалгаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбар Байгалийн нөөцийг цогцоор ашиглах Тувагийн хүрээлэн хэмээх холбооны төсөвт үйлдвэрийн газраас Улуг-Хемийн чулуун нүүрсний ордын ашиглалттай уялдуулсан Кызыл-Өрөмч олон улсын төмөр замын барилгын ажил хөрөнгө оруулалтын төслийн санхүү, эдийн засгийн үндэслэлийг судалжээ. Уг тооцооллоор Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотоос Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-ын Өрөмч хүртэл нийт 1810 км урт төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх нь Тувагийн болон бүс нутгийн хөгжилд эдийн засгийн төдийгүй нийгмийн чухал ач холбогдолтой гэсэн дүгнэлт гарчээ.

Кызылээс Монгол Улсын хил хүртэл 310 км, Монгол Улсын хилээс Улаангом, Ховд хотуудаар дайрч Булган хилийн боомт хүртэл нийт 800 км, Монгол Улсын хилээс БНХАУ-ын Өрөмч хүртэл 700 км (нийт 1810 км) урт төмөр замын барилгын өртгийг тооцоолжээ.

Уг төмөр зам нь жилд 15 сая тонн нэвтрүүлэх хүчин чадалтай, цахилгаан зүтгүүр бүхий дан замтай, 194.3 сая метр куб газар шорооны ажил бүхий хүнд ангилалд тооцогдох бүтээн байгуулалт болох юм байна. Урьдчилсан байдлаар төмөр замын барилгын ажилд 540.89 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулагчид дангаараа гаргах боломжгүй учраас 50 хувийг нь гурван улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар, үлдсэн 50 хувьд нь хувийн хөрөнгө оруулалт татах нь зөв гэж үзжээ.

Манай улс баруун чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа боловсруулахаар “Урбан девелопмент консалтинг групп” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.

Баруун босоо буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын трассыг УИХ-аар шийдвэрлүүлснээр цаашид Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хоёр улсын 1994 оны хэлэлцээрт Арцсуурь-Цагаантолгой төмөр замын боомтыг нэмэлтээр тусгах боломжтой гэж тооцжээ.

Ийнхүү хоёр хөрш улсаа холбосон төмөр замын шинэ коридор байгуулах тухай төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр геополитикийн асуудал хөндөгдөх учраас хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (29)

  1. Монголчууд өнгөрсөн 100 жилээс 70 жилд нь орос улстай хамтран ажиллаж өчнөөн олон бүтээн байгуулалт хийж үйлдвэр завод барьж ашиглалтанд оруулж, тэнд ажиллах бүхэл ажилчин ангийг бий болгон сургаж цалинжуулж хөгжсөөр ирсэн. Хот байгуулж орон сууцны барилга байшин барьж ажилчин ангийн амьдралд өгөөжтэй байсаар ирсэн. Дэлхийн eврeй нарын хаанчлалд автсан АНУ, Канад тэргүүтэй импeриалистууд газрын баялаг ихтэй хөгжил буурай аливаа улс орнуудын ардчилагч хэмээн хөөрсөн залууст мөнгө хаяж үзэл санаанд нь буруу нөлөөлөн тухайн улс орны амар амгалан байдлыг самарсан нь үнэн. Жишээ нь Ливи (Мауммар Каддафи,) Ирак (Саддам Хусeин) . Манайд 91 оны ардчилсан хувьсгал анх гарч ирснээр бид өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон нь сайхан. Гэсэн ч ардчилал буруу хэрэгжиж бүх үйлдвэрүүдээ татан буулгаж тоног төхөөрөмжөө төмрийн хогонд ачуулж ажилчин анги сүйрсэн. Ардчилал хэтрэхээрээ анархизм болон зэрлэгшдэг. Анх л 90 ээд оны дундуур Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон Ашигт малтмалын тухай хуулиуд батлангуут л ГХО ААН-ууд олноор байгуулагдаж монгол төрийнхнийг авилгалд дасан зохицуулж сургаж ирсний гай энэ. Одоо гаршсан авилгалчид тийм амар бууж өгөх үү. Биднийг залуусыг маань мохоо болгож дуулгавартай байлгадаг болж. Дуугарсан нэгнийг элдэв дарамтат хууль гарган дарамталсаар. Ядахад зөв ч дугарахгүй чадахгүй хагас галзуу байдалд оруулж байна. Яалтай билээ. Энд ч гэсэн бас нэг хожоо их бага шатандаа явагдсаны л гай гарч байгаа юм.

    0 0 Хариу бичих
  2. Зөв асуудал байна. Идэвхи санаачлагатай оролцох хэрэгтэй. Баруун бүс нутагт зам тээвэр хөгжүүлэх шаардлага байгаа. Ядаж баруун аймгийнхан Улаанбаатар нүүдгээ болино шүү дээ.

    1 0 Хариу бичих
  3. Монголд яг ямар ашигтай юм?

    1 0 Хариу бичих
  4. 1.Кызыл-/Цагаан толгой-Арц суурь/-Мөрөн-Эрдэнэт гээд босоо тэнхлэгт холбовол манайд ашигтай. Өргөн-нарийн төмөр замын нэг терминал урд хил дээр байвал ОХУ-д ч амар, зардал бага тусаж мэдэх юм 2.ОХУ төмөр замын тарифаа хөнгөлөхгүй бол бид хамтарч төмөр зам бариад яах вэ дээ 3. Манайхаас ямарч шийдвэр гарсан ОХУ хийн хоолойн хөзрөө атгаад олон юм ярих байх даа

    1 1 Хариу бичих
    • Хөвсгөлийн балайгууд хөөгөөд гаргачихсан биздээ

      0 0
  5. Элдэв муу г бодолгүй....Гэхдээ тас мартахгүй авах гээхийн ухаанаар хандаад....Бүтээн босголт хийх нь Зөв....Гэхэдээ ашиглалтад ороод ажиллахад Эзэмшил.....Удирдлага ...ЗБ....Хувь эзэмших....Эзэн хүн нь хаанаасаа хаана хүртэлээ Аль улсынх нь хөрөнгө бэ гэдэгт нь яг л өөр өөрөө эзэн нь болох тухай хариуцлагатхй яриа хэлэлцээ хийхгүй бол эцэст нь...Чи би чиний миний тодорхой бхгүй бол бид ю мыг тоодоггүй....Аль ч Улс гүнзгий зуураастай.....Нутаг орон дээохиэ ядаж өөрийн блага вал....УБТЗ ийг л Хардаа......За урд хөрш бол дагаад л ороод ирнэ....Бүүр Манай ВАА л гэнэ шүү....Тэнгэр минь...

    2 0 Хариу бичих
  6. Одоо л Монголчууд зөв бодлого гаргаж байна.

    2 1 Хариу бичих
  7. Аргагүй 70 жил барьсан улс юу гэж зүгээр тавина гэж бид соц үед хонь шигээ л дуугай хий гэсэнийг нь хийж ирсэншүү амрах эрхгүй ажил хийнэ торгүйл болохоос яг шороншдээ хамаагүй ярьх Чингэс хаан бол муу хүн зэрлэг гэж ярьдаг л байсан яг Гулаг гэдэгшил байсандаа

    2 1 Хариу бичих
  8. Оросуудын унен торх л ганц удаа ил гарч ирж байна. Ах ах гехеес оор юм боддоггуи сахалтай хуухдууд енийг сайн тунгаа.

    2 1 Хариу бичих
    • Хэдийнээ 30 жил өнгөрчээ. Төр засаг ард түмний үзэл бодол өөрчлөгдөөд байгаа шүү дээ

      0 0
  9. Энэ ямар тэнэг төсөл вэ. Эхлээд өөрөсд.нхөө эрх ашиг.г бодолдоо.

    3 1 Хариу бичих
  10. урвагчид их хурлыг байнгын хаалттай болгочооч. ер нь бараг шулуухан зайлцан дээр дээ.

    1 1 Хариу бичих
  11. манай нөгөө 500 жилийн төлөвлөгөө ч билүү 500 хуудас төсөл ч билүү яасан? манайх юу ч байхгүй болхоор хүний төлөвлөгөө ажлууд л явж байна дөө. тэрийг нь харж сармагчин царайлаад л.

    2 0 Хариу бичих
  12. Оросын нүүрсэнд зориулж 1800км төмөр замд хөрөнгө оруулах нээ, таван толгойн 270км төмөр замаа дуусгаачээ.

    4 1 Хариу бичих
    • Шүүмжилэхээсээ өмнө гүйцэт уншаад....өөрийн дүгнэлтээ гарга л даа хө....Монголын нутаг дээгүүр 800 орчим километр үргэлжилэх төмөр замын 50% ыг Орос-Хятадын хөрөнгө оруулалтаар ....үлдсэн 50%ыг дотоодын хувийн компаниудын оролцоотойгоор барьна гэж буй юм биш үү....

      0 0
  13. юу солиороод орсын нүүрсыг манайхаар зарах вэ эхлээд өрсдийнхөө нүүрсийг зараач энэ т.зам оросын хөрөнгө оруулалтаар хийгдвэл бидний нүүрс шахагдана. Өөрсдөө цэргийн хүчээр ч болтугай барь!!!!

    4 1 Хариу бичих
    • оросын газыг. гахайн махыг. оросын нүүрсийг. оросын төлөө. ураа. урагшаа. марш.

      0 1
  14. Тувагаас Хятад руу нүүрсээ зөөх юм байна. Яагаад Монгол хөрөнгө оруулах ёстой гэдгийг ойлгохгүй байна? Ховд улаангом дайрах учраас гэж үү? Харин дайруулж өөрсдийн хөрөнгөөр тавь гэж нөхцөлөө тавь!

    3 1 Хариу бичих
    • намчингууд юу чадахын. цүнх барьж бөгс долоох. өөр юу ч чадахгүй. оросын нүүрсийг хятад руу би хүргээд өгье гээд хэлчихэж чадсангүй юу гэх вий гэсэн шиг санаачлагатай дүлзэнтэж байхгуй юу

      0 0
  15. .Зөвхөн Оросын нүүрс зөөх энэ зам баруун бүсийн мал аж ахуй байгалийн тогтоц амьтан ургамалд маш их сөрөг нөлөөтэй шүү. Бид дотооддоо зүүнээс баруун тийш төмөр замаа хөгжүүлэх болохоос хэд хэдэн саланги зүүн баруун төвийн төмөр үхмын дэд бүтцээр манай улс хөгжихгүй ээ... бид энэ 3 саланга замыг холбох ЭЗ хөрөнгө технологи байхгүы

    4 1 Хариу бичих
  16. Бид өөрсдийн бодолгүй бодлогогүй сэтгэлгүй зориггүй байна. Бидний тамирыг ч барж байна даа.

    4 0 Хариу бичих
  17. Манайхан ч өөрсдөө их асуудалтай улсууд шүүдээ. Өргөн нарийн төмөр зам гэж 30 жил маргалдлаа. Өргөн ч алга нарийн ч алга. Барьчихсан бол одоо өчнөөн машинаар тээвэрлэлт хийж газар дэлхийгээ талхлахгүй мөн ковидын үед асуудалгүй вагоноор нүүрс нь гарах байсан.Одоо ингээд нээнтгэнд орчихоод байж байх юм.

    6 0 Хариу бичих
  18. Энэ бол Монголд ашиггүй, харин ч сөрөг нөлөөтэй гэхээр төмөр зам. Гол зорилго нь Тувагийн буюу ОХУ-н нүүрсийг БНХАУ-д зарах зорилготой л төмөр зам шүү дээ. Өөрсдийнхөө нүүрсийг тээвэрлэх төмөр замаа барьж нүүрсний үнэ цэнэ өндөр байгаа энэ алтан үеийг ашиглаж өөрийн улсын нүүрсээ ахиухан зарахаа бодмоор байна!!! Гэтэл новшнууд Монголын төмөр замыг Жонхуугаар дамжуулж саад хийж, гацаачихаад одоо Тувад нээгдсэн уурхайн нүүрсийг хятадад зарах ажлыг манайхыг дарамталж хийж байна!

    8 1 Хариу бичих
    • Мөн баруун бүсэд ашигт малтмалын нөөцийг түшиглэж гадагш нь зөөвөрлөх далд санаа агуулж байгаа

      0 0
    • Эргүү үхэр мал

      0 0
  19. Баруун бүсээр төмөр зам тавихаар шижаан уйгар, казах, тува гээд л олон асуудал хөндөгдөнө дөө. Баруун бүс эмзэг бүс болж улс дотор жлс болох гээд байгаа нөхдүүдийг казакууд дэвэргэх асуудлууд ч яригдах байх шүү! Энэ оросууд зэвүүн гарууд шүү.

    1 1 Хариу бичих
  20. Өөрсдөө ТЗ-аа тавьж нүүрсээ гаргаж чадаагүй бж Тувагийн нүүрсийг гаргах ТЗ барья гэх .. Жонхуугийн бодлого яваад л бн даа

    11 0 Хариу бичих
  21. Jenko bol mongoluin tuuhend haraar bichigdeh yostoi. Odoo 200 hurebgui km tmur zamaa bushuuhan taviad nuursee gargamaar bn

    7 0 Хариу бичих
  22. Оросуудыг хардаа манай төмөр замыг гацааж байсан нь л энэ байна шүү дээ. Тэгээд одоо өөрсдөө Тува дахь уурхайгаа нээнгүүтээ хамгийн дөт зам болох Монголд төмөр зам тавих зөвшөөрлөө өгч бна уу? магадгүй энэ төмөр замаар хятадруу гарах нүүрсний талаас илүү хувь нь оросынх байх ёстой гэж тулгаж л байгаа байхдаа. Женко хүү ч ажлаа сайн хийжээ

    8 1 Хариу бичих