Сүүлийн хоногт халдварын 2565 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2565 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлуудын 1322 нь Улаанбаатар хотод, 1243 нь орон нутагт батлагджээ. Энэ хугацаанд 8236 хүн эдгэрсэн байна. Харин 0-80 насны 17 хүн энджээ. Ингэснээр нийт нас баралт 1409 болж байна. 

Одоогоор эмнэлэгт 19443 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Үүний 3364 нь хүүхэд, 1486 нь жирэмсэн эх байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-10140
  • Хүндэвтэр- 6748
  • Хүнд- 2191
  • Маш хүнд 364 иргэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд бүх аймагт халдвар нэмж илэрсэн ба хамгийн олон тохиолдол Төв аймагт бүртгэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)