2019 оны сүүлээр Ухань хотод авсан цусны дээжүүдийг шинжилнэ

Коронавируст халдварын гарал үүслийг тодруулах зорилгоор Хятадын шинжээчид 2019 оны сүүлчээр Ухань хотын оршин суугчдаас авсан цусны дээжийг судална. Энэ тухай CNN суваг мягмар гарагт БНХАУ -ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгчийн ярианаас эш татан мэдээлжээ.

CNN-ийн мэдээлснээр, 2019 оны 10-11дүгээр сард орон нутгийн иргэдээс авсан хэдэн мянган дээж хадгалагдаж байгаа ажээ. Цусны донор болон донорын цус хүлээн авагчдын зүгээс шүүхийн нэхэмжлэл гаргасан тохиолдолд ашиглах зорилгоор эдгээр дээжийг хадгалдаг юм. Хадгалалтын стандартыг зохих ёсоор дагаж мөрдсөн цусны дээжүүдэд эсрэг биет агуулагдсан байж болзошгүй бөгөөд энэ нь цус цуглуулах үед  тухайн хүмүүс халдвар туссан эсвэл коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн байсан гэдгийг батлах аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)