БНХАУ-тай тохирсон яриа хэлэлцээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Б.Жавхлан ахална

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаар яригдсан асуудлуудыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгууллаа. БНХАУ-тай хиллэдэг бүх улсаас ганцхан манай улсын тээвэр гацаад байгаа юм биш. Бүх улсын хувьд асуудалтай байгаа. Гэхдээ манай улсын асуудлыг онцгойлон авч үзнэ гэдгээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлсэн.

БНХАУ-д нүүрсний хэрэгцээ шаардлага их байгаа. Манай тал ч төлбөрийг нь аваад хил дээрээ аваачсан нүүрсээ гаргаж өгөх ёстой. Халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж энэ нүүрсийг гаргах яриа хэлэлцээ хийж байна. Энэ нүүрсийг экспортлох зорилгоор чингэлэг терминалын барилгыг ашиглалтад оруулсан. Одоо ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хятадтай хиллэдэг улс болгон Тянжинаар ачаа тээврээ авдаг юм бол манайх одоо тэгж айлын ажил амьдралыг хүндрүүлж тэнд заваарч байх ямар хэрэгтэй юм.

    0 0 Хариу бичих
  2. тяньжинаас нааш ачих дотоодын болон олон орны ачаа гэж байхгүй. хятад олон боомттой. орос бас адил.

    0 0 Хариу бичих
    • сибирь руу, москва руу, энэтхэг рүү ирсэн ачаа тянжинээр ирдэг. манайх очероо эртхэн авахгүй. яаж том гүрнүүдийн урдуур орох вэ дээ. бас их мулгуу байна шүү. давхар давхар хэд хэдэн очер аваач. урд чинь байгаа шүү нтр гэж захиж махиад ч болтугай

      0 0