"Ор зохицуулалтын баг ажиллуулж байгаа нь оновчтой шийдвэр"

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа нартай уулзлаа.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица шуурхай штабын дэргэд эмнэлгийн ор зохицуулалтын баг ажиллуулж байгаа нь өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилах, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд оновчтой шийдвэр болж байгааг онцолсон байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээг зохион байгуулж байгаа юм. Энэхүү явцын үнэлгээ хийхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага голлох байр суурьтай оролцож байгаа аж. Коронавирусийн халдвартай тэмцэж буй орон нутгийн сайн жишээ, туршлагыг дэлгэрүүлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах, олон улсын туршлагыг хуваалцаж хамтран ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. 

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)