Бээжин нүүрснээс гарсан эрчим хүчний үнийг 20 хүртэлх хувиар нэмэхийг зөвшөөрөв

БНХАУ-ын эрх баригчид хэрэглэгчдэд нийлүүлж буй эрчим хүчний үнээ 20 хүртэлх хувиар нэмэхийг нүүрснээс цахилгаан гаргаж авдаг ААН-үүдэд зөвшөөрчээ. Тус улс эрчим хүчний дутагдлыг арилгахын тулд Өвөрмонгол болон Шаньси мужийн уурхайнууддаа олборлолтоо нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Гэсэн ч Шаньси мужид үер бууж нүүрсний хомсдол хэсэг хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон учир ийм шийдвэр гаргасан байна. Тус улсын эрх баригчид өмнө нь нүүрснээс гаргаж авсан цахилгааны үнийг 10 хувиар нэмэхийг ААН-үүддээ зөвшөөрөөд байсан билээ.

Ингэснээр тус улсад эрчим хүчтэй холбоотой асуудал цэгцэрчихгүй. Харин ч эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй. Эрчим хүч нь суурь үнийг бүрдүүлдэг тул компаниудын зардал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ нийтээрээ өсөх нигууртай аж.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)