Урт хугацааны ковидын шинж тэмдэгт вакцин сайнаар нөлөөлж байна

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн олон сая хүмүүст халдварын үеийн шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж байгаа. Халдвар авсан хүмүүсийн 10-30 хувьд нь урт хугацааны ковидын шинж тэмдэг илэрч ядарч сульдах, амьсгал давчдах, зүрх дэлсэх, нойргүйдэх зэрэг асууудлуудтай тулгарч байна. Энэ нь хэдэн сарын турш үргэлжилж байгаа юм.

Сүүлийн үеийн судалгаагаар вакцинжуулалт нь коронавирусийн дараа илрэх шинж тэмдэгт эерэгээр нөлөөлж, халдвар авснаас хойш хэдэн сарын турш шинж тэмдэг үргэлжилж, шаналж байсан хүмүүс вакцин хийлгэснийхээ дараа сайжирч байгаа талаар мэдээлжээ. Мөн вакцинжуулалт нь урт хугацааны Ковид19-ийн шинж тэмдэг үүсэх магадлалыг бууруулж болохыг харуулсан байна. Тухайлбал, халдвараар өвчилсний дараа илэрч буй удаан хугацааны эрүүл мэндийн асуудлууд вакцины бүрэн тунтай хүмүүст харьцангуй бага илэрчээ

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)