Ерөнхийлөгч олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүдэд шагнал гардуулж байна. Тэрээр олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзахдаа Монголын нэрийг дуурсгасан хүүхдүүд, олимпиадын сурагчдыг бэлтгэх, дасгалжуулахад зүтгэж ирсэн багш нарын хөдөлмөрийг төр үнэлдэг байх ёстой гэдгийг онцоллоо. Улмаар олон улсын олимпиад, уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулж байх Ерөнхийлөгчийн зарлиг гаргана гэдгээ хэлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)