Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 21 сая долларын зээл авна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төслийн зээлийн хэлэлцээрт өнгөрсөн долоодугаар сарын 21-нд гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх юм байна. Тодруулбал, зээлийн 50 хүртэл хувиар нь БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм ажээ. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Эдийн засаг сэргэж үүр хаярч байна уу?Өөр зээлийн түнэр харахуй манан татаад байна уу? гэдгийг ялггаж ойлгох бэрх боллоо. Оюун-Эрдэнийг үг үнэн үү? иргэдийн өдөр тутамын амьдраын доройтол ,өргөн хэрэглээний барааны үнэ нүд дээр хоног хоногоор өсөөд байгаа тоон үзүүлэлтэд итгэх үү?.Таминь ээ хэлээд өгөөч

    0 0 Хариу бичих
    • иргэн бүрт хэдэн тэрбумын өрзээл ногдож байна аа Оюун-Эрдэнэ хүү минь яг үнэнээр нь хэлээд өгнө үү? сайн хүү шүү

      0 0
  2. Лаларууд аа наад улс өрөнд бариулж дууслаа болиоч ээ, үхэж байсан коммунистууд аа

    0 0 Хариу бичих