Барилгын материалын үнийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүслээ

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн барилгачдын төлөөлөл өнөөдөр УИХ-д шаардах бичиг хүргүүллээ. Тэд барилгын бараа материалын үнэ өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэхдээ үнийн зөрүүг төсөвт тусгаж өгөх хүсэлтийг шаардлагадаа тусгасан байна.

Тус шаардлага бүхий хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар хүлээн авсан байна. Олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дэлхий нийтээр цар тахалтай холбоотой бид хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. 2021 оны улсын төсвөөр хийгдсэн ажилд үнийн зөрүү гарсан гэдгийг бүгд ойлгож байгаа. Бетон, арматураас эхлээд зарим барааны үнэ гурав дахин өссөн. УИХ-аар хэлэлцээгүй шийдвэрийг Засгийн газар шийдвэрлэх хэцүү. Өнгөрсөн онд гаргасан шийдвэр болохоор Засгийн газраас үнийг нэмэгдүүлж шийдвэрлэх боломжгүй. 2022 оны төсвийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь олонхийн бүлэг энэхүү асуудлыг ярилцана” гэжээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)